|
Видео

Шинэ мэдээ

Иргэдийн хурлын төлөөлөгчид ХОМ-ээ мэдүүлжээ

Иргэдийн хурлын төлөөлөгчид ХОМ-ээ мэдүүлжээАймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж тухайн шатны ИТХ-ын ажлын албанд бүртгүүлэх үүрэгтэй. Иргэдийн хурлын төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан хугацаандхөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн тохиолдолд тэдгээрт хариуцлага тооцох үндэслэл болох аж. 
Тэгвэл хуулийн хугацаанд өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар сонгогдсон нийт 805 төлөөлөгчийн 93.5 хувь нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлжээ. Иймд Авлигатай тэмцэх газраас аймаг, нийслэлийн ИХТөлөөлөгчдийн мэдүүлгээ хуулийн хугацаанд бүртгүүлэх явцад зөвлөмж хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler