| |
Видео
Шинэ мэдээ
Оросын нэрт хийлч Монголд тоглолт хийнэ
ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монгол анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж буй ажил аж. Түүний тоглолт ирэх сарын 9-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганинийн сонгодог бүтээл эгшиглэх юм байна.