| |
Видео
Шинэ мэдээ
Гэрийн нөхцөлд сорви арилгах 15 арга
Гэрийн нөхцөлд, хялбар аргаар сорви арилгах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1. Лимоны шүүс: Шинэхэн лимон худалдан авч дундуур зүсээд соривтой хэсгээ үр. Лимон байгалийн гаралтай өнгөр арилгагч учраас сорив арилгах нөлөө үзүүлдэг. Мөн үүний хамт 15 өдрийн турш өдөрт хоёр удаа лимонтой ус уугаарай
2. Нохойн хошууны үрийн тос: Ихэнхи сорив арилгах тос, тосон бүтээгдэхүүний найрлагад нохойн хошууны үрээр хийсэн тос агуулагдсан байдаг. Үрийн тосыг хурууныхаа өндгөнд түрхээд, соривтой хэсгээ массажлан өдөрт хоёр удаа түрх
3. Мөс: Хөлдүү мөс гэрийн аргаар сорив арилгах магадгүй хамгийн хялбар арга ч байж мэднэ. Куб хэлбэрийн мөсөөр сорвитой хэсгээ зөөлөн үр.
4. Цайны модны тос: Цайны модны тос бол сорив арилгах хамгийн үр дүнтэй арга. Шингэрүүлсэн цайны модны тосыг сонгож хэрэглээрэй
5. Алое вера: Алое вера ургамлаас огтлон авч голоор нь зүс. Доторх шингэн гелийг нь соривон дээрээ түрхээрэй.
6. Зөгийн бал: Соривтой хэсэгтээ зөгийн бал түрхэх. Маш үр дүнтэй арга.
7. Агар модны үртэс: Агар мод сорив арилгах гайхалтай ид шидтэй. Агар модны үртсийг сүүтэй хольж соривтой хэсгээ зөөлөн үр. Үрж орхиод нэг цаг орчим байлгасныхаа дараа хүйтэн усаар зайлж угаагаарай.
8. Бүйлс: 2-3 бүйлсийг усанд дэвтээж хонуул. Өглөө хальсыг нь хуулан авч, бүйлсийг нух. Үүний дараа хэдэн дусал сүү нэмээд соривтой арьсан дээрээ түрхээрэй
9. Төмс: Түүхий төмсний шүүсийг гаргаж аваад тухайн арьсан дээрээ түрх. Эсвэл төмсийг дундуур нь зүсэж соривтой хэсгээ үрж болно.
10. Кокосын тос: Кокосын тосыг соривон дээрээ шууд түрх.
11. Лавандын тос: Хэдхэн дусал лавандын тос авч, тухайн арьсан дээрээ түрхээрэй
12. Грек чирэг(Fenugreek): Грек чирэгийг та сорив арилгахын тулд олон янзаар хэрэглэж болно. Навчийг нь нунтаглах, үрийг нь буцалгаж хандалж арьсандаа түрхэж шавшаж хэрэглээрэй.
13. Оливийн тос: Оливийн тосыг сорив арилгах хамгийн үр дүнтэй аргуудын нэгд зүй ёсоор тооцдог. Оливийн тосыг та тогтмол соривтой хэсэгтээ түрхсэнээр сорив хурдан хугацаанд алга болно. Оливийн тос мөн нөгөө талаас, арьсыг чийгшүүлдэг.
14. Өргөст хэмх: Зүссэн өргөст хэмхийг та тэр хэсгийнхээ арьсан дээр тогтмол тавих хэрэгтэй.
15. Улаан лооль: Лимоны адил толбо арилгах шидэт үйлчилгээтэй учраас та улаан лоолиос нэг зүсмийн авч соривтой арьсаа үрэх, шүүсийг нь түрхэж боож болно.