| |
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд наймдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай А/599 дүгээр захирамж гаргалаа.
Захирамжид инженерийн шугам сүлжээ, автозам, тохижилтын ажлын 2016 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажлаа уялдуулан зохион байгуулж, биелэлтийг 2016 оны есдүгээр сарын 1-ний дотор бүрэн хангуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгасан байна.
Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг баталжээ.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
АЖЛЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
АЖЛЫН ЖАГСААЛТ
Нэг. "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. 2016 оны их болон урсгал засварыг хуваарийн дагуу чанартай хийж гүйцэтгэн тухай бүр нь туршилт тохируулгыг хийсэн байх.
3. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажил болон гэр хороолол дундах фидерийн ачаалал хөнгөлөх ажлуудыг чанарын өндөр түвшинд хүлээн авч фаз тэгшитгэх ажлыг дуусган хүчдэлийн хязгаарлалттай бүсүүдийг хэвийн болгох ажлыг бүрэн дуусгах.
4. Их тойруу төслийн хүрээнд хийгдэж буй 110кВ-н Цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудын ажлыг гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
Хоёр. "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5.Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран орон сууцны барилгын халаалтын дотор системийн угаалга цэвэрлэгээг хийлгэх ажлыг зохион байгуулах.
6. Дулааны төв шугамын гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдөж ажиллах.
7.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизм, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
Гурав. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь уялдуулан хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулах.
2. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
3. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
4. Харьяа байгууллагуудын Ус дулаан дамжуулах төвүүдэд нөөц насос, автомат удирдлагын самбар болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг нөөцөд бэлтгэх.
5. Олон жилийн параметрийн ажиглалтад үндэслэн дулаан, цахилгаан хангамжийн доголдол гарах эрсдэлтэй байршлуудад анхаарч ажиллах.
6. Халаалтын цогц төхөөрөмжийн хоёрдугаар хэлхээний гидравлик горимын тооцоог хийж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар батлуулж мөрдүүлэн ажиллах.
7. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
8. Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай бусад нийтийн аж ахуйн хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавин ажиллах.
Дөрөв. Ус сувгийн удирдах газарт
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, ашиглалтад оруулах төсөл арга хэмжээний ажлуудыг хугацаанд нь дуусгах.
3. Ус түгээх байрны хэвийн найдвартай ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
Тав. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт
1. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улиралд багтаан чанартай гүйцэтгүүлж ажиллах.
2. Өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засварын ажлыг халаалтын улирлаас өмнө гүйцэтгэж дуусгах.
3. Гэр хороололд шинээр ашиглалтад орох орон сууцны барилгуудын инженерийн хангамжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангуулах арга хэмжээ авах.
4. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
5. Харьяа зуухнуудын нүүрсний нөөцийг халаалтын улирлаас өмнө татах ажлыг зохион байгуулах.
6. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аваарийн нөөцөд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрдүүлэх.
7. Байгаль орчны эрүүл аюулгүй байдлыг хангуулж, нүүрсний нөөц, үнслэгийг заагдсан стандартын нөхцөлд хадгалах ажлыг зохион байгуулах.
Зургаа. "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-т
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. Авто замыг халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
3. Гол болон туслах гудамж, замуудын эвдрэл гэмтлийг засварлаж дуусгах.
4. Үерийн далан суваг, ус зайлуулах далд сувгийн цэвэрлэгээний ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө дуусгах.
5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах.
6. Машин механизмын бэлэн байдлыг хангах, ажилчдыг өвлийн хувцас болон багаж тоног төхөөрөмжөөр хангах.
Долоо. "Мэдээлэл холбооны сүлжээ” ХК-д
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
2. Өөрийн эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
Найм. Дүүргүүдийн Засаг дарга нарт
1. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгэх.
2. Авто замын халтиргаа гулгаанаас сэргийлж, шаардагдах элс давс, тусгай зориулалтын бодисыг хангалттай нөөцлөх арга хэмжээ авах.
3. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай хуулийн этгээдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд нь байнгын хяналт тавих.
4. Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга байгууламжийн их засвар, шинэчлэлтийн ажлыг халаалтын улирал эхлэхээс өмнө бүрэн дуусган улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах арга хэмжээг зохион байгуулах.
5. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудтай хийсэн гэрээний дагуу гэрэлтүүлгийн тоноглол, тэжээлийн кабель, удирдлагын шит самбарт хийх засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг графикт хугацаанд нь дуусгах ажилд хяналт тавих.
6. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн өмчийн болон иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээ, хяналт хийх зориулалттай нээлхий, худаг камерын бүрэн бүтэн байдлыг тогтмол хангуулж эвдрэх, үрэгдэх тохиолдол бүрд шуурхай сэргээн, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
7. Аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын явган зам, шатан дээр халтиргаанаас хамгаалсан шалавч наалгах арга хэмжээ авах.
8. Хариуцсан авто замуудад халтиргаа үүсгэхгүй байх арга хэмжээ авч, цас орсон үед нягтрахаас өмнө цэвэрлэх, мөстөлт үүсгэхээс сэргийлэх, цэвэрлэсний дараа элс давсны холимог, тусгай зориулалтын бодисыг цацаж халтиргаанаас сэргийлсэн арга хэмжээ авах.
9. Дүүргийн харьяалалд байгаа нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан компаниудаар тогтмол хийлгэж "Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ыг мөрдөж ажиллуулах.
10. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
Ес. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын дарга нарт
1. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийгдэж байгаа барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний барилга угсралт, тохижилтын ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгүүлж Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах.
2. Нийслэл хотод 2016 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг графикт хугацаанд нь хийж гүйцэтгүүлэх.
3. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын их засвар шинэчлэлтийн ажлыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах ажлыг зохион байгуулах.
4. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн дулааны алдагдлыг багасгах ажлыг хийж гүйцэтгэх.
5. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтын зуухнуудын засвар шинэчлэлтийн ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран халаалтын улирал эхлэхээс өмнө дуусгаж байнгын ашиглалтад оруулах.
6. Томоохон эмнэлгүүдийн цахилгааны нөөц үүсгүүрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангуулах.
7. Боловсруулсан түлшний нөөцлөн тараах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж тараалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах.
8. Өвлийн улиралд цас мөсний халтиргаанаас сэргийлж хот дотор зорчих замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, сургалт явуулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах.
9. Авто зам, явган хүний гарцын гэрэл дохионы найдвартай ажиллагааг хангах, хүйтэн сэрүүний улиралд царцахгүй байхаар телекамер холболтыг шийдвэрлэж ашиглалтын найдвартай ажиллагааг хангах.
10. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, дугуйн хээ, өвлийн дугуйгаар солих стандарт шаардлагыг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээг хийж өвлийн улиралд тээврийн үйлчилгээг тасралтгүй явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.
11. Хадлан тэжээл бэлтгэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулж ажиллах.
12. Нийслэлийн иргэд оршин суугчдын хүнсний хэрэглээний мах, хүнсний ногоо нөөцлөх ажлыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран зохион байгуулах