|
Видео

Шинэ мэдээ

ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

ТЕХНОЛОГИЙН ЕРТӨНЦИЙН ЭРГЭН ТОЙРОНД

 

Энэ долоо хоногийн технологийн ертөнцийн хамгийн онцлох мэдээ нь Фэйсбүүк болон Инстаграм сошиал ертөнцөд ид хүчээ авч буй Snapchat-ийн онцлох нэмэлтүүдийг "хуулбарласан" нь байлаа. Инстаграм Snapchat-ийн хамгийн их хэрэглэгчтэй нэмэлт Stories-ийг нэвтрүүлснээр хараахан Snapchat-д нэгдээгүй байгаа өөрсдийн хэрэглэгчдээ хадгалж үлдэж чадна гэж найдаж байгаа гэнэ. Инстаграмын CEO Кевин Систром ч "Snapchat-д талархаж байгаагаа илэрхийлж, хэрэглэгчдийнхээ төлөө хуулбарласнаа" хүлээн зөвшөөрсөн юм. Харин тэдний толгой компани Фэйсбүүк олимпийн наадамд зориулан хэрэглэгчдэд олимптой холбоотой филтер ашиглах боломжийг олгосон нь ч Snapchat-ийг хуулсан хэрэг болсон юм. Силикон Валлигийн хамгийн "шуугиант" стартап Теранос хэдийгээр асуудал ихтэй байгаа ч Зика-илрүүлэгч төхөөрөмжөө танилцууллаа. Тэд энэ бүтээгдэхүүнээрээ олон нийтийн итгэлийг эргүүлэн авахаар тэмүүлж байгаа нь гарцаагүй. Yahoo-г өнгөрсөн долоо хоногт худалдан авсан Verizon IoT, телематикийн бизнес дэх байр сууриа улам өргөжүүлж, Дублинд төвтэй Fleetmatics-ийг 2,4 тэрбум доллараар худалдан авлаа. Харин Apple автоматжуулалт, machine learning-ийн стартап Turi-г 200 саяар худалдаж авч байгаагаа зарлажээ.

unread.today.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler