| |
Видео
Шинэ мэдээ
Үеэл дүүгээ хөнөөсөн иргэнд 17 жилийн хорих ял оноолоо
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд иргэн Л нь үеэл дүү болох С-ыг "Хөргөгчинд байсан пиво авч уулаа” хэмээн маргалдаж улмаар гурван удаа хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэрэгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял ногдуулж, ялыг онцгой дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Д.Од