![]() |
Залуус нэгдэж хог цэвэрлэжээ
Тодруулбал, "Монгол тулгатан” ТББ-ын залуучууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи-Тэрэлж орчим, хамгийн их хогтой гурван км газрыг цэвэрлэсэн байна. Тэдний санаачилгыг Налайх дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэс дэмжин хог ачих машин гаргаснаас гадна зарим аялагч ч сайн дураараа нэгдсэн гэнэ. Залуус энэ ажилд иргэдийг оролцохыг уриалж буй бөгөөд цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй аж.
