|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаярт ял сонсгохоор АТГ-аас зургаа дахь удаагаа дуудлаа

Н.Энхбаярт ял сонсгохоор АТГ-аас зургаа дахь удаагаа дуудлаа

 

-Түүнийг яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай-

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өнөөдөр буюу 2016 оны долоодугаар сарын 25-ны өдөр иргэн Намбарын Энхбаярт МАХН-ын байран дахь албан өрөөндөө байхад нь зарлан дуудах хуудас гардуулсан тухайгаа албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ. 

Намбарын Энхбаярыг 2014 оны долоодугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн.

Түүнийг мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтын дагуу Эрүүгийн хуулийн 133.1 дэх хэсэг, 148.4 дэх хэсэг,  268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа аж.

Угтаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн нэгэн этгээд хуулийн байгууллагын дуудсан цагт хүрэлцэн ирж мэдүүлгээ өгөх үүрэгтэй. Гэвч Н.Энхбаяр АТГ-ын зургаан удаагийн дуудлагыг хүлээж авсангүй. 

Авлигатай тэмцэх газраас иргэн Намбарын Энхбаярт өмнө нь 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22, 2016 оны хоёрдугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас өгсөн байдаг. Үүнийг АТГ-ынхан хуулийг биелүүлэхийн тулд бололцоот арга хэмжээг авч иргэн Н.Энхбаярыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцохыг хүссэн албан бичгийг түүнд гардуулж байсан хэмээн тайлбарлаж байна.

АТГ-аас хүргүүлсэн зургаа дахь удаагийн зарлан дуудах хуудаст Н.Энхбаярыг өнөөдрийн 16.00 цагт Авлигатай тэмцэх газарт бэлэн ирэхийг мэдэгдсэн ч тэрээр дуудсан цагт очоогүй аж.

П.Мөнхжаргал Eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler