| |
Видео
Шинэ мэдээ
Их тэнгэрийн аманд 10 гаруй удаа буудсан этгээдийг шалгаж байна
Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургаадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэрийн амны ойролцоо арав гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроожээ. Сэжигтэн этгээд шөнийн 23 цагийн орчимд уг хэргийг үйлдсэн байна.
Ингээд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэргийг шалгаж, сэжигтэн этгээдийг баривчилжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ хэргийг сэжигтэн этгээд архи ууж, согтуурсан үедээ галт зэвсгийг зүй бусаар ашиглаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь тогтоогдсон. Одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ