|
Видео

Шинэ мэдээ

Сайд нарын нэр тодорлоо

Сайд нарын нэр тодорлоо

 

МАН-ын Удирдах зөвлөлөөр сайдын томилогооны асуудлыг хэлэлцлээ. Ж.Эрдэнэбатын  Засгийн газар 16 сайд, 13 яамтай үйл ажиллагаагаа явуулна.  Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимд ажиллах сайд нарын нэрсийг тохироод байгаа юм. Үүнд:

 

  • Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх
  • Монгол Улсын сайд  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
  • Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
  • Хуульзүйн сайд С.Бямбацогт
  • Сангийн сайд Б.Чойжилсүрэн
  • Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Н.Номтойбаяр
  • Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
  • Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөболор
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь
  • Зам, тээврийн сайд Д.Ганбат
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар
  • Эрчим хүчний сайд Ц.Цэнгэл
  • Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  ерөнхий чиг үүргийн яамдын сайдыг "давхар дээл”-тэй гишүүдээс бүрдүүлэх байр сууриа хэлж байсан.  Засгийн газрын бүтцийг батлуулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яамыг   ерөнхий чиг үүргийн яаманд хамруулж, хоёроор нэмэгдүүлсэн билээ.  Сайд нарын томилгоонд ч  Ерөнхий сайд байр сууриа бататгаж ерөнхий чиг үүргийн яамдын сайд нарыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн байна.

 

Н.Энх

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler