|
Видео

Шинэ мэдээ

МАХН-ын сайд нарыг чөлөөлнө

МАХН-ын сайд нарыг чөлөөлнө

 

Ардчилсан нам дахин нөхрөө барьцгүй тонгорохоор шийджээ. Учир нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нарт хандан өчигдөр нэгэн албан тоот илгээлээ.

Уг албан тоотод Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан МАХН-ын сайд нарыг албан үүргээс нь чөлөөлөх тухай мэдэгджээ. МАХН-аас Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар Шийдлийн Засгийн газарт ажиллаж буй. Ерөнхий сайд тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх уг асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн барина хэмээн албан бичигтээ өгүүлжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler