|
Видео

Шинэ мэдээ

Монгол лам дэлхийд гайхагдаж байна

 Монгол лам дэлхийд гайхагдаж байна

 

Одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Гомбо хэмээх нэгэн хүн амьдардаг байжээ. Түүний багш нь нэгэн түвд лам байж гэнэ. Гэтэл Гомбо гуай гэнэт нас нөгчжээ. Ар гэрийнхэн нь багшид нь ирж ном уншихыг гуйжээ. 

Тэр түвд лам талийгаачийн шарил байгаа гэрт ороод толгой тлд нь сууж, гэрийнхэнд нь сайхан цай чана гэжээ. Тэгээд лам ном уншаад эхлэв гэнэ. Цай болонгуут нөгөө лам талийгаачийн аяганд цай хийлгээд дэргэд нь тавьжээ. Бусад хүмүүсийг цайгаа ууцгаа гэжээ. Тэгж байснаа "Гомбо оо, хүү минь босож цайгаа уу" гэж байна гэнэ.

 Тэгтэл нөгөө талийгаач болсон хүн маань эрүүл саруул болж босож ирээд аягатай цайгаа уужээ. Ингээд тэр хүн амилж гэрийнхэн нь их баярлажээ. Лам ч гэртээ харьсан байна. Сүүлд тэр Гомбо гэгч "Надад бүх зүйл зүүдлэж байгаа юм шиг санагдсан. Би явсаар нэг шаварт орж зоогдоод явж чадахгүй болоод байтал нэгэн улаан дээлтэй хүн хүрч ирээд шавраас татаж гаргаад яваад өгсөн" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: buddha.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler