|
Видео

Шинэ мэдээ

Монголын талаарх мэдээлэл 7 хоногийн дотор тэрбум гаруй хүнд хүрчээ

Монголын талаарх мэдээлэл 7 хоногийн дотор тэрбум гаруй хүнд хүрчээ

 

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт өнөө өглөө Улаанбаатар хотноо "Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд албан ёсоор эхэллээ. "АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна.  Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм.

Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна. Мөн Европын холбоог төлөөлөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Дональд Туск, АСЕАН-ыг төлөөлж АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Лэ Лоунг Минь тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

АСЕМ-ын дээд түвшний уулзалт манай улсад зохион байгуулагдаж буйтай холбогдуулан сүүлийн саруудад  дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд Монгол орны талаарх мэдээлэл ихэд давамгайлах болжээ.

Тухайлбал, интернэт орчинд Монголын талаарх мэдээлэл сүүлийн хоёр долоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Монголын талаарх мэдээлэл долоо хоногийн дотор нэг тэрбум 500 сая хүнд харагдсан гэсэн статистикийг судалгааны байгууллагаас гаргажээ.

Энгийн үед бол дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд болон онлайн орчинд Монголын байгаль орчин, анчид, цаатнуудын тухай мэдээлэл хамгийн их байсан бол АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор сүүлийн саруудад Монголын  улс төр, геополитик, дипломат харилцаатай холбоотой мэдээллүүд ихээр цацагдаж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler