|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Бүлэг хар тамхичдыг өнөөдөр шүүнэ

Бүлэг хар тамхичдыг өнөөдөр шүүнэ

 

Гурван жил хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бүлэг хар тамхичдыг шүүх хурал өглөө 09.00 цагаас Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд эхэлнэ. Тухайлбал, Х.Ермак, Б.Явуухулан, Э.Агар, Э. Уянга нарын зургаан хүнийг шүүх юм байна. Тэдний гурав нь цагдан хоригдож байгаа бол гурав нь гадуур батлан даалтад байгаа ажээ.

 

Хар тамхийг худалдаалж, бусдад зарж борлуулж хэрэглэдэг байсан залууст холбогдох хэргийг харьяа Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 -т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.5, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т  тус тус зааснаар хэрэг үүсгэн шалгасан байдаг.

 

Уг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шүүх хуралдаан нь болж шүүгдэгч нарт холбогдох зарим гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим гэмт хэргийг зүйчлэлийг өөрчлөн, тэднийг тус бүр холбогдох гэмт хэрэгт нь гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Ермект 11 жил хорих ял, Б.Явуухуланд 10 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Э.Агар, И.Гомбо-Очир, Э.Уянга, Б.Энхболд нарт тус бүр 6 сар баривчлах ял оноож байжээ. Гэвч дараагийн шүүх хуралдаанаар тэдэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ингэснээр хэрэг нь дахин анхан шатны шүүхээр орохоор болжээ.

 

 

О.Сайхан /ZALUU.COM/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler