| |
Видео
Шинэ мэдээ
Хятадууд оростой барьцаж золигтвол “no” шүү
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчлан ирж хоёр улсын хооронд нэн шаардлагатай 15 гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёрхон хоног өнгөрч байна. Ерөнхийлөгч В.Путин манайд айлчлан ирэхээсээ өмнөхөн Украины төрийн тэргүүн П.Порошенкотой утсаар ярилцаж Донбасст гал зогсоох тохиролцоонд хүрсэн.
Түүнчлэн Европын холбооны комиссартай мөн л утсаар ярилцахдаа "Хэрэв би хүсэх л юм бол, багахан хүчин зүтгэл гаргахад Украины нийслэл Киевийг хоёр долоо хоногийн дотор л авчихна” хэмээн мэдэгдэж, дэлхий нийтэд ОХУ-ын бодит хүчин чадлыг илтгэн харуулчихаад Монголд хөл тавьсан. Түүний засаглалын 15 жилд ОХУ хөл дээрээ бат зогсож 1999 онд 199 тэрбум ам.доллар байсан ДНБ нь 2013 онд анх удаа 2113 тэрбум ам.долларт хүрсэн. Улс орнуудын эдийн засаг, ард түмнийх нь амьжиргааны түвшинг илтгэдэг хамгийн гол үзүүлэлт болсон нэг хүнд ногдох ДНБ 1999 онд 1320 ам.доллар байсан бол өнгөрсөн онд 14800 ам. доллар болж хөгжингүй орнуудын түвшинд ойртож очоод байгаа.
Улс гүрний эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт болдог валют, алтны нөөцөө 12.6 тэрбум ам.доллараас 311 тэрбум ам. долларт хүргэж "Зоригтой, чадвартай ганцхан удирдагч улс эх орноо ингэж удирддаг юм” гэдгийг хөрш зэргэлдээ Монголын бүтэлгүй нөхдөөс эхлээд хөрст дэлхийд зарлан тунхаглачихаад байгаа.
Хамгийн баярлууштай нь хожим хойно ХХI зууны хамгийн агуу удирдагчаар зүй ёсоор нэрлэгдэх гавьяатай түүний Монголд хийсэн айлчлалыг сурвалжилсан ОХУ-ын хамгийн том мэдээллийн хэрэгслүүдийн нэг "РИА Новости” агентлаг "ОХУ-ын Засгийн газар тун удахгүй Монгол нөхөд рүүгээ чиглэсэн шийдвэр, алхмуудыг хийж эхлэх болно” гэсэн түүний үгийг онцолсон нь энэ айлчлалаас монголчуудын хүртэх өгөөжийг илэрхийлсэн хэрэг болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын хүрээнд гарын үсэг зурагдсан 15 гэрээ, хэлцлийн эхнийх нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нарын гарын үсэг зурсан Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болоод байгаа нь араасаа зарим нэг хүндрэл дагуулж магадгүй болоод байгаа юм.
Хэргийн учир нь 1990 оны "ардчилсан” хувьсгалдаа толгой нь эргэсэн манай тавьтиргүй залуу эрх баригчид оросын талыг шавдуулан байж хоёр орны иргэдийг визтэй зорчуулдаг болгуулсан нь саяхны явдал. Тэгвэл өнөөдөр гуйж гувшин байж визгүй зорчихоор болж байгаа ч энэ асуудал бас нэгэн хөршийн эрх ашгийг хөнддөгөөс болж ийнхүү удааширчээ.
Товчхондоо орос, монголын иргэд хоорондоо визгүй зорчих асуудлыг гацаагаад байсан хөшигний арын эзэн нь 1.3 тэрбум хүнтэй хятадын эрх баригчид байж.
Үүний ээдрээг тайлж цөхөх юмгүй. Учир нь Монгол Улс хоёрхон хөрштэй. Хойгуураа ОХУ, урдуураа БНХАУ. Яах аргагүй хоёр том хөрштэй жижигхэн Монгол аль алинд нь адил тэгш хандах учиртай. Өнөөдөр Монгол Улсын иргэд Е гадаад паспортоор Хятадад тодорхой хугацаанд визгүй зорчдог боловч Хятадын иргэд Монголд визтэй зорчдог нь үнэн. Тэгвэл сүүлийн үед Монголын эрх баригч намынхан болон өндөр албаны хүмүүс Хятадад айлчлахад тэдний талаас өөрийн иргэдийг Монголд визгүй зорчуулах асуудлыг идэвхтэй, хүчтэйхэн тавих болжээ. Улсаа худалдчих шахаад байгаа одоогийн эрх баригчдыг энэ асуудал хоолойг нь боомилох дүүжлүүрийн олс мэт улам л чивчирч, наашаа харж инээн, цаашаа харж уйлж байгааг яг одоо бүгдээрээ хэлэлцэх ёстой халуухан асуудал болчихоод байна.
Уржигдархан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров нарын гарын үсэг зуран баталгаажуулсан Иргэдийн харилцан зорчих нөхцөлийн тухай хэлэлцээр ирэх оны эхнээс хэрэгжиж эхлэх нь тодорхой.
Тэр үед Монголд хамгийн том хөрөнгө оруулагч, бас түүхий эдийг нь худалдан авдаг ганц аварга хэрэглэгч БНХАУ-ын зүгээс 1.3 тэрбум иргэдээ Монголын 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагт визгүй зорчуулахаар шахалт үзүүлж эхэлбэл байдал жинхэнэ эвгүйгээр эргэнэ.
Яах аргагүй хоёр хөршийнхөө нэгнийх нь иргэдийг визгүй зорчуулдаг хэрнээ нөгөөг нь ялгавал хүчирхэг хятад руу эдийн засаг, улстөрийн янз бүрийн дарамт үзүүлэхийг үгүйсгэж болохгүй. Байдал ийм л эгзэгтэй болж байна.
Дэлхийд хүн амаараа тэргүүлэгч өмнөд хөршөө гомдоохгүй гэхдээ манай алсын хараагүй, бодлого муутай, тавьтиргүй улстөрчид хэсэг бүлгээрээ нэгдэж ханцуй дотроо "хор” найруулцгааж л таарна.
Харин түүнээс гарах хожмын уршиг, үр дагаврыг тооцоолох эр зориг, ухаан гарах болов уу. В.Путин шиг зоригтой, чадвартай ганц удирдагч гарч ирээд "Хэзээ ч үгүй” гээд хэлчихэж чадах цаг үе хэзээ ирдэг юм бол.
Өглөөний сонин
Д.Энхтүвшин