| |
Харийнхантай холбоотой цочирдом баримтууд
Дэлхий гарагаас өөр гарагт амьдрал байдаг болов уу, тэд биднээс өндөр хөгжилтэй юү, эсвэл дорой хөгжилтэй юу гэх мэт хэдэн зуун асуулт өнөөдөр хүн төрөлхтөний дунд хариултгүй тэнэсээр л байгаа. Гэхдээ зарим гэрч харийнхантай уулзаж, учирч явсан тухайгаа батлан өгүүлдэг билээ. Тэгвэл тэрхүү харийнхантай холбоотой ямар үйл явдал манай гарагт өрнөж байсныг доор орууллаа.
Харь гарагийнханд хулгайлагдахаас сэргийлсэн даатгалыг нийт 20000 хүн хийлгэжээ. Даатгал нь нэг жилийн нэг долларын төлбөртэй.
АНУ-ын зарим гал унтраах ангид үл мэдэгдэх нисдэг биет унасан эсхүл дайн болсон тохиолдолд харь гарагийн хүнтэй хэрхэн харьцахыг зааж сургаадаг байна.
Харийнхан 65 сая гэрлийн жилийн алсаас манай гараг руу дурангаар харвал тэдэнд үлэг гүрвэлүүд харагдана.
Саран дээр буусан зургаа дахь хүн Эдгар Митчелл "Харь гарагийнхан бидэнтэй хэд хэдэн удаа холбоо тогтоосон" гэж мэдэгдэж байжээ.
Ирэх арван жилд харийн амьдрал байдгийг батлах хоёрхон хувийн боломж бий.
Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч харь гарагийнханд хулгайлагдаж байсан бөгөөд шатрыг харийнхан зохиосон гэдэгт итгэдэг.
Албертагийн Гэгээн Пол хот жуулчдын анхаарлыг татахын тулд харь гарагийн нисдэг таваг газардах газрыг байгуулжээ.
Аполлон 11 багийнхан саран дээр гурав хоног үүрэг гүйцэтгэх хугацаандаа тэднээс холгүй нисдэг биет байгааг удаа дараа мэдээлсэн ч НАСА-гийнхан тэр биет чухам юу байсныг тайлбарлаж чаддаггүй.
Вашингтоны Карньегийн хүрээлэнгийн эрдэмтдийн баталж буйгаар амьдралтай байж болзошгүй 17129 гарагийн жагсаалтыг гаргажээ.
Сансрын нисгэгч Френк Дрейк харийнхантай холбоо тогтоох хамгийн анхны оролдлогыг 1960 онд хийж байв.
Зарим судлаач харийнхан эртний Египетэд ирсэн гэдэгт эргэлздэггүй.
Калифорнийн Маунтэйн Вью дахь СЕТИ хүрээлэнгийнхэн 1995 онд 1000 оддын дунд харь гарагийнхны дохиог илрүүлэх төслийг бие даан санхүүжүүлсэн юм.
Ангараг гараг, Санчир гарагийн дагуул сар Энсиладус, Бархасбадийн сар Европа болон Каллисто саранд харь гарагийн амьдрал байгаа гэдэгт эрдэмтэд итгэдэг.
Эртний египетчүүд Нийтийн тооллын өмнөх 1450 онд тэнгэрт гялалзах дугираг гэрлүүдийг олж харснаа тэмдэглэж үлдээжээ. Тэр нь манай гарагт хамгийн анх үзэгдсэн харь гарагийн нисдэг биет байх магадлал маш өндөр.
Аугаа Наполеон Бонапарт харь гарагийнханд хулгайлагдаж байжээ. Үнэхээр ч тэрбээр 1794 онд хэдэн өдөр ор сураггүй алга болсон бөгөөд хачирхалтай хүмүүсийн хорионд байсан хэмээн тайлбарласан нь бий. Түүний нас барсаны дараа эрдэмтэд гавлын яснаас нь жижигхэн төхөөрөмж олжээ. Тэр нь бичил чип байсан гэдэг.
Бразилийн нэгэн тариачин 1957 онд нохой шиг хуцдаг харь гарагийнханд хулгайлагдсан гэж ярьжээ. Харийнхан түүнийг хулгайлж, бүх биеийг нь тослоод бэлгийн хурьцал үйлдсэн гэнэ.
Харвардын их сургууль 2003 онд нэгэн сонирхолтой судалгаа танилцуулжээ. Түүнд бичсэнээр харийнханд хулгайлагдсан гэх арван хүн арвуулаа хулгайчдын үржүүлэг эсвэл бэлгийн хэрэгцээг нь хангадаг байсан хэмэнэ ярив.
АНУ-ын Лос Анжелосын агаарын бааз 1942 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр хэдэн зуун дуудлагад дарагджээ. Тэр бүх дуудлага нь харь гарагийн нисдэг биеттэй холбоотой байсан байна.
Судлаачид Өмнөд Туйлиас чулуужсан нано бактери агуулсан Ангарагийн чулуу олжээ. Тэгэхээр харийнхан хэдэн тэрбум жилийн өмнө манай гараг дээр ирээд чулуу орхиод явсан нь хувьсан явсаар өнөөгийн амьдрал үүсчээ гэж ойлгож болох гэнэ.