| |
Наполеоны толгойноос харь гарагийн микрочип олжээ
Францын эрдэмтэн Антуан Лефевр хачирхалтай гэмээр мэдэгдэл хийжээ. Шинжээчийн хэлснээр, тэр металлаар хийсэн сонин ялтасыг их жанжин Наполеон Бонапартын гавлын яснаас олсон байна.
Нэг сантиметр орчим диаметр бүхий угхачинзүйл нь электрон микрочиптэй тун адилхан гэнэ. Энэ гаднын зүйл ньфранцын эзэн хааны улс төр, цэргийн амжилтыг (Оростой байлдахаас өмнөх) тодорхойлж байсан байж болох юм хэмээнэрдэмтэн таамаглаж байгаа ажээ. Чухамхүү хэн үүнийг Наполеоны гавлын ясанд суулгасан нь тодорхойгүй байна.
Тогтоогч жижигхэн хурц шүдүүд бүхий металл ялтасыг Бонапартын гавлын яснаас санамсаргүй олсноо Лефевр ярьжээ.Эзэн хаан яагаад ийм намхан нуруутай байсныг тодорхойлох зорилгоор Наполеоны гаргаж авсан шарилыг эрдэмтэн судласан байна.Антуан ийм судалгаа хийхдээфранцын засгийн газраас 90 мянган ам. доллартай тэнцэх мөнгө авчээ.
Эрдэмтэн гавлын ясны дотор талыг тэмтэрч байтал, нэг газарт товгор зүйл байхыг анзаарсан байна. Лефевр томруулдаг шил хэрэглэн сайтар харж, электрон микрочипийг санагдуулам ямар нэг зүйлийг олоод гайхжээ. Араг ясыг гаргаж авсаны дараа хэн нэг нь энэ зүйлийг гавлын ясанд сэмхэн хийсэн байх хэмээн таамаглаж болох ч, ийм зүйл байх аргагүй гэж тэр хэлсэн байна. Учир нь, металл ялтасыг гавлын ясны эд бүрхэсэн байжээ. Тэгэхлээр, энэ нь Наполеон амьдралынхаа ихээхэн хугацаа, тодруулвал лавтай бүр залуугаасааийм гаднын биеттэй явж байжээ гэсэн үг юм.
Яах гэж микрочип тавьсан хэрэг вэ?
Шинжээч энэ зүйлийг аваад, түүнийг сайтар судласан байна. Энэ нь тархинаас цахилгаан дохио дамжуулж чадах үнэхээр чип байж таарчээ. Онолын хувьд ийм зүйл суулгасны дараа хүний зан төлөвийг хянаж, тэр ч байтугай түүнийг хавьгүй ухаантай болгож болох юм. Тэгэхлээр Францын гарамгай жанжин өөрийн үйлдлийг эс анзаарч, хэн нэгний хүүхэлдэй болж байсан хэрэг үү?
Эзэн хаан 1769 оноос 1821 онд амьдарч байсан юм. Тэр үед манай гарагт ийм технологи огт байхгүй байсан нь тодорхой. Тиймээс ямар нэг харь гарагийн соёл иргэншлийн төлөөлөгчид Бонапартын гавлын ясанд чип суулгасан байж таарах нь гэсэнонолыг Лефеврдэвшүүлж байгаа аж. Наполеон хэдэн өдрөөр гэнэт алга болж, хамгийн ойр дотнын хүмүүс нь ч түүний хаана байгааг огт мэдээгүй 1794 оны долоодугаар сарын эхээр энэ явдал болсон байх талтай.
Хоринтаван настай дэслэгч буцажирээд,намайг хилсхэрэгт гүтгэн баривчилсан хэмээн ярьж байжээ. Үүнээс хойш түүний оюуны болон мэргэжлийн ур чадваргайхалтай байдлаар илрэх болсон байна гэж өнөө үеийнхэн хэлж байна. Тиймээс үнэн хэрэгтээ харь гарагийнхан Бонапартын тархийг төгс сайн болгосон байх нь хэмээн харин одоо таамаглаж болохоор. Гэхдээ яах гэж?...
С.Инда