| |
Б.Өлзийбаяр: Иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй байгаа
-"Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг иргэдээс худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нэлээд тарлаа. Үнэхээр ийм үйл явдал болсон уу. Иргэд өөрийн нэр дээрх 1072 ширхэг хувьцаагаа зарах бүрэн эрхтэй юү?
-Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааны арилжаа Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй, өнөөгийн хэрэгжиж буй Засгийн газрын тогтоолоор иргэд 1072 ширхэг хувьцаагаа захиран зарцуулах эрхгүй. Өвлүүлэх, бэлэглэх, шилжүүлэх, арилжаалах эрхгүй хувьцаа гэсэн үг. Иргэдийн дунд хувьцааг нь худалдан авч, мөнгөжүүлж байгаа юм шиг худал мэдээлэл тараад байна. Гэтэл эрх зүйн хүрээнд иргэд хувьцаагаа зарж, хувьцааг нь худалдан авах ямар ч боломжгүй.
-Тэгвэл иргэдийн 1072 ширхэг хувьцаа хэзээ үнэд орох юм бэ?
-Үүнийг хувьцаа эзэмшигч "Эрдэнэс-Тавантолгой” компаниас хамаарна, шийднэ. Компани өөрөө бизнесийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн төлөв байдлыг харгалзан хувьцааг хэзээ үнэд оруулах нь тодорхой болно.
-Иргэдийн дунд юунаас болж ийм худал мэдээлэл тарсан бэ. Зарим хүн брокерын үйл ажиллагаа явуулдаг компаниуд мөнгө олохын тулд 1072 хувьцааны асуудлыг хөндөж байна гэх юм. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Хөрөнгийн зах зээл бол санхүүгийн зах зээл. Энэ зах зээл итгэлцэл дээр тогтдог учраас аливаа мэдээлэлд соргог өртдөг. Банктай холбоотой сөрөг мэдээлэл гарахад иргэд хадгаламжаа банкуудаас татдагтай л яг адил. Жилийн жилд, сонгуулиас сонгуулийн хооронд улстөрчид "Эрдэнэс-Тавантолгой”-г барцаалж амлалт өгч ирсэн. Гэтэл эцсийн дүндээ мэргэжлийн байгууллагуудтайгаа зөвлөлдөөгүйгээс хэрэгжихээсээ илүү хэрэгжихгүй их байна. Яг үнэндээ улстөрчид сонгууль болгоноор санхүүгийн зах зээлийг самарч байна. Иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа хуваарилж, түүнийг сая төгрөгтэй дүйцүүлж олгоно гэж амласан. Иргэдэд амлаж, хүлээлт үүсгэсэн нь брокерууд биш шүү дээ. Улстөрчид л иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн учраас иргэд түүнийгээ шаардаж ирж байна шүү дээ. Гэтэл энэ асуудлыг хэдхэн брокероор туг дахиж хаах гэж байгаа байдал үүсч байна. Брокерууд иргэдэд таван мянган төгрөгөөр данс нээхийн тулд үймээн дэгдээлээ гэж ярьж байгаад харамсч байна.
-Зарим аймаг, сумын иргэдийн дансанд 1072 ширхэг хувьцааг дүйцүүлсэн сая төгрөг орсон гэж ярьж байна. Үнэхээр ийм тохиолдол байна уу?
-2012 оны сонгуулийн үеэр 1072 ширхэг хувьцааг бэлэн мөнгөөр авах уу, эвсэл хувьцаагаа авах уу гэдгийг санал болгосон. Дийлэнх иргэд хувьцаа биш сая төгрөг авах хүсэлтийг гаргасан байдаг. Өндөр настан, хөжглийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын ...