|
Видео

Шинэ мэдээ

1072 хувьцаагаа эргэлтэд оруулаагүй 1,7 сая иргэнийг хувьцаагаа арилжаалахыг уриалав

1072 хувьцаагаа эргэлтэд оруулаагүй 1,7 сая иргэнийг хувьцаагаа арилжаалахыг уриалав

 

УИХ-ын "Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөн зохион байгуулах үндсэн чиглэлийг батлах тухай” 70 дугаар тогтоолыг хавсралтын 4,10-д  зааснаар өнгөрсөн онд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахыг чиглэл болгосон.          

Иргэд өөрт ногдсон 1072 хувьцааг идэвхижүүлэхийн тулд www.schcd.mn –д бүртгүүлж, дансаа нээхийн тулд хөрөнгийн биржэд хандах хэрэгтэй юм. Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э. Алтаншагай энэ талаар мэдээлэл өглөө.  Тэрээр "Одоогийн байдлаар 300 мянган хүн эх орны хишгээ бэлэн мөнгө байдлаар хүлээж авсан бол ойролцоогоор 800 мянган гаруй иргэн дансаа нээгээд хувьцаагаа авсан байгаа тиймээс одоо үлдсэн нэг сая 700 мянга гаруй иргэдийг хувьцаагаа арилжаалахыг уриалж байна. Мөн 2012 оны дөрвөн сараас хойш төрсөн хүүхдүүд энэхүү хувьцаанд хамрагдахдах боломжгүй” гэлээ

Эх орны хишгийг иргэн бүрт уриатай УИХ, Засгийн газрын 2012 оноос хойш хэрэгжиж буй тогтоолын дагуу "Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэд хөрөнгийн биржээр арилжаалахыг хүссэн эхний ээлжийн 508 хүний өргөдлийг "Хуьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-аас Засгийн газарт хүргүүлсэн байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler