![]() |
"Трэнд" болох брэнд
Дизайнер н.Цэрэндолгорын санаачилгаар зургаан залуу нэгдэж, "Трэнд" хэмээх Монгол брэнд урлажээ.
Гар, ганзага нийлсэн Монгол залуусын анхны бүтээгдэхүүн олон удаагийн угаалт, эдэлгээ даах чадвартай даавуун футболк байх ажээ.
Энэ брэнд жирийнхээс тэс өөр хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй. Учир нь олонд танигдсан, залууст үлгэр дууриалал болох тамирчин, жүжигчин, загвар өмсөгчдийн зурагтай, хэлсэн үгийн ишлэлтэй байх ажээ.
БИЧЛЭГ:
Уг брэнд анхны бүтээгдэхүүний ковероор дэлхийн кино урлагийн салбарт мөрөө гаргасан жүжигчин Б.Амарсайхан, дэлхийн боксийн рингэнд Монголынхоо тугийг мандуулж яваа олимпийн мөнгөн медальт Б.Төгсцогт, Мөнхийн залуу гэх тодотголтой загвар өмсөгч П.Одгэрэл, залуу загвар өмсөгч Б.Ялгуун нарыг сонгосон байна.
Ц.Тунгаа
