| |
Тэсэрч дэлбэрсэн зуны анхны фистеваль “Spinning”-ээр эхэллээ
"Монголын эргэлтэд дугуйн холбоо”-ноос анхлан санаачилж энэ сарын 28-нд буюу өнгөрсөн хагассайн өдөр "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Спиннинг фистевалийг амжилттай зохион байгуулалаа. Уг "Спиннинг давалгаа 2016”-д тус "Монголын эргэлтэд дугуйн холбоо”-г үндэсдэгч Спиннинг ханхүү Г.Мөнхсүлд өөрийн "Super spinning клуб”-ийн багш нартайгаа төмөр хүлэг хөлгөлсөөр талбайд орж ирсэнээр сүр дуулиантайгаар тус үйл ажиллагаа эхэлсэн юм.
Мөн "Монголын эргэлтэд дугуйн холбоо”-н энэхүү том үйл ажиллагааг зохион байгуулахад ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан "Nike”-н хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирсэн.
Тайзан дээр байрлах спиннинг дугуйн дээр багш нар өөрсдийн алмайрам гайхалтай үзүүлбэрүүдийг ирсэн зочид, үзэгч олондоо хүргэхээс гадна, хамгийн сонирхолтой нь хүрэлцэн ирсэн хүмүүс талбай дээр байршуулсан 100 спиннинг дугуйн дээр хамтдаа даган хийж өөрийн биеэр эрч хүчийг хамтдаа мэдрэх боломжийг олгосон юм.
"Спиннинг давалгаа 2016”-г чадварлаг жүжигчин Ж.Алтаншагай хөтлөн явуулж, бидний хайртай дуучид болох Камертон хамтлагийн дуучин Л.Ган-эрдэнэ, дуучин Г.Тэнүүн, дуучин П.Баярцэнгэл, битбоксчин Рэй нар ирж ая дуугаа өргөсөн бөгөөд ирсэн бүх хүмүүсийн гарт "Nike” брэндийн хөнгөлөлтийн бэлгийн картууд очсон олон олон гэнэтийн бэлгээр бөмбөгтсөн зуны анхны, гэнэтийн давалгаа байж чадсан билээ.
Дашрамд дуулгахад Спиннинг фистевальд уригдан ирсэн зочид дунд Г.Мөнхсүлд багштай тус спортоор хичээллээд богинохон хугацаанд өөрийн хүссэн биеийн галибараа олж чадсан 3 үзэсгэлэнт бүсгүй байсан нь үйл ажиллагааг улам амттай болгосон юм. Та хэдий хугацаанд хэр жин хассан гэж бодож байна? Тэр бүсгүйчүүд дунд хоёрхон сарын хугацаанд 20 кг хассан хүн ч байсан. Аливаа зүйлийг өөрийн биеэр хийж байж үр дүнг нь мэдэрдэг.
Одоо тэгвэл танд тэсрэлт ,дэлбэрэлтийг жинхэнэ утгаар нь бидэнд харуулж бодитоор мэдрүүлж чадсан Спиннинг ханхүү Г.Мөнхсүлдийн хамт олон болох "Монголын эргэлтэд дугуйн холбоо”-г танилцуулж байна.