|
Видео

Шинэ мэдээ

“Гранд мед” эмнэлэгт хүний амь эрсдсэн нь эрүүл мэндийн салбар уналтад орсны дохио юу

“Гранд мед” эмнэлэгт хүний амь эрсдсэн нь эрүүл мэндийн салбар уналтад орсны дохио юу

 

Манай улсын эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж өдрөөс өдөрт уруудсаар байгаа. Учир нь салбарын сайд нь хээл, хахуулын хэрэгт холбогдон ажлаасаа чөлөөлөгдөж, эрүүл мэндийн яам нь долоон сар гаруй сайдгүй явсны эцэст, саяхан нэг юм шинэ сайдтай болсон. Гэвч энэ томилгоог иргэд болон эмч нар дурамжхан хүлээж авсан. Аргагүй ч үгүй биз. Улс орны амин судас болсон Эрүүл мэндийн салбар уналтад орж, 2014 оноос хойш мэргэжлийн бус сайдын бодлого хэрэгжиж бүр сүүлдээ, сайд ч үгүй болсон. Гэтэл дуншиж, дуншиж арай гэж томилогдсон шинэ сайд нь дахиад л мэргэжлийн бус хүн. Энэ мэт Эрүүл мэндийн салбарын сайд удирдлагын тогтворгүй, мэргэжлийн бус байдал, улс төрийн томилгоо зэрэг нь хүн амын эрүүл мэндийн байдалд сөрөг нөлөө үзүүлсээр байна.

 

 Тодруулбал, сүүлийн нэг жилд халдварт бус өвчлөл хоёр дахин нэмэгдсэн. Амьсгалын замын өвчин 10 мянган хүнд 1579, хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 1133, зүрх судасны өвчлөл 954, гэмтэл, хордлого 567 ногдох болсон” хэмээн салбарынхан нь мэдээлсэн.

 

Хамгийн энгийн жишээ нь, улс орныг айдаст автуулж, олон арван хүүхдийн аминд хүрсэн Улаанбурхан өвчний тархалт юм.

 Мөн эцэггүй хүүхдийн толгой том гэдэг шиг эрүүл мэндийн байгууллагууд, эмч нар нь том толгойлон хариуцлагагүй алдаа гаргаж, иргэдийн амь насыг хохироосон тохиолдол ч мэр сэр гарах болсон.

 

 Хамгийн сүүлд л гэхэд, Дэлхийн жишигт нийцсэн гэх тодотголтой Монголдоо томоохонд тооцогддог "Гранд мед” эмнэлгээр үйлчлүүлсэн 27 настай бүсгүй амиа алдсан хэрэг гарч олныг цочирдуулсан. Тодруулбал талийгаачийн хөл нь өвдөж "Гранд мед” эмнэлэгт хандахад, "нурууны дикс суулттай байна” гэсэн онош тавьж, хөнгөн зэргийн хагалгаа хийнэ, Тэгээд зүгээр болно гэж хэлээд эмчилгээнд нь 92 хувийн баталгаа өгсөн боловч бүсгүй хагалгаандаа ч орж чадалгүй амиа алдсан. Эх сурвалжийн мэдээлснээр, "Өмнөх орой нь бүсгүйд нойрсуулах эм өгөөд унталтын байдалтай байхад нь өглөө нь дахин наркозанд оруулсан байна. Тиймээс зүрх нь ачааллаа даалгүй, нас барсан” гэсэн юм. Энэ талаар "Гранд Мед” эмнэлгийнхэнээс тодруулах гэсэн боловч, шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа учир тайлбар өгөхгүй” гэсэн юм.

 

 Энэ бүхний гол буруутан нь хэнэггүй хариуцлагагүй эмч, эмнэлгийн ажилтнууд боловч, энэ асуудлын суурь шалтгаан нь эрүүл мэндийн салбарын буруу тогтолцоо, мэргэжлийн бус удирдлагын бодлого хэрэгжиж байгаатай холбоотой юм. Тиймээс эрүүл мэндийн салбарт тус салбарыг эрүүлжүүлэн эмчлэх мэргэжлийн удирдагч дутагдаж байна гэж мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хэлж байгаа юм. Мөн энэ асуудалд анхаарал хандуулж, эрүүл мэндийн сайдын томилгоог улстөржилгүйгээр хийж, мэргэжлийн төвшинд ажиллан, энэ салбарт сайн менежмент хийх хүнийг томилох цаг хэзээ ирж, энэ салбар хэзээ сэхээнээс гарч эрүүлжин, эмчлэгдэх бол гэсэн хүлээлт хүн бүрийн дотор нуугдаж байгаа нь нууц биш юм.

 

Т.Гэрэл

 

ZALUU.COM


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler