![]() |
Видео
Шинэ мэдээ
22-07-2025, 12:24
21-07-2025, 20:13
2-07-2025, 17:42
2-07-2025, 17:25
1-07-2025, 17:53
1-07-2025, 17:38
1-07-2025, 16:53
1-07-2025, 16:49
1-07-2025, 16:47
1-07-2025, 16:22
26-06-2025, 11:47
25-06-2025, 16:46
25-06-2025, 16:32
Дэлхийн хамгийн том цэцэг
Суматрийн арал, Индонезийн халуун чийглэг ойд ургадаг энэхүү цэцгийг 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо Бекари анх олж нээжээ. Amorphophallus titanium-ийн дундаж хэмжээ 2 метр өндөр, 75 кг орчим жинтэй, дэлхийн хамгийн том цэцэг юм. Хамгийн хүнд нь 91 кг хүрсэн тохиолдол ч бий аж. Нью-Йоркийн Ургамал судлалын хүрээлэнд 1939 онд анх удаа цэцэглэсэн гэж тэмдэглэжээ. Навчны урт 3 метр хүрэх ба 4 метр өргөн тархаж ургадаг энэхүү булцуут ургамал 40 жилд ганцхан удаа цэцэглэдэг байна. Цэцэг нь ердөө гуравхан өдөр болоод л гундаж унадаг ажээ.
