|
Видео

Шинэ мэдээ

Х.Намуунаа: Амьдралд салж нийлэх юм зөндөө л байдаг шүү дээ

Х.Намуунаа: Амьдралд салж нийлэх юм зөндөө л байдаг шүү дээ"MIXX”-ийн залуучууд Монголын сайхан бүсгүйчүүдээр гоёж байсан нь саяхан. Жүжигчин П.Шүүдэрцэцэг Темпо, Х.Намуунаа Гүнчээ гээд л. Тэднийг урлагийн сайхан хосууд хэмээн ярих хүмүүс ч олон байлаа. Даанч хосууд  нуруугаа харуулан салцгаагаад багагүй хугацаа өнгөрчээ.  Энэ тухай Шүүдрээ "Хэн нэгнийг алдахаас бүү ай, туршлага болох гэж ирсэн хүмүүс л алдагддаг, харин насан туршдаа байх гэж ирсэн заяаны хүн чинь нэг өдөр ирээд л дахин хэзээ ч хаашаа ч явахгүй” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн нь Темпо "туршлага” байсныг харуулаад авав уу гэлтэй тайлбар байлаа.

Харин өчигдөр Намуунаа өөрийн бүтээсэн уруулын будагны талаар бүсгүйчүүдтэй фейсбүүкийн "шууд” ярилцлаганд орлоо. Энд баяр хүргэсэн үгс бүхий сэтгэгдлүүд их ирсний дээр Гүнчээгээс салах болсон шалтгааныг зарим нэгэн сониуч нөхөд асууж амжлаа. Харин Намуунаа "амьдралд салж нийлэх юм  зөндөө л байдаг шүү дээ. Энэ тухай асуухгүй байхыг хүсье” хэмээх эелдэгээр анхааруулсан юм.

hosss

Photonews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler