| |
Видео
Шинэ мэдээ
МАХН-ынхан нэр дэвшигчдээ тодруулжээ
Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын дагуу МАХН анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт Г.Нямдаржаа, Н.Баатарням, М.Амартүвшин, Баянзүрх дүүрэгт Д.Баясгалан, С.Ононбаяр, Б.Дэмбэрэлдодов нар нэр дэвшихээр болсон байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Д.Баярсайхан, Мөнхцэцэг, Баттулга, Хан-Уул дүүрэгт Б.Жагар, С.Оюунцэцэг, Я.Дашдорж, Чингэлтэйд Л.Шагдаррагчаа, С.Сэргэлэн, М.Лхагважав, Налайхад Н.Баяраа, Багахангайд Д.Энхсайхан, Багануурт Ц.Хишигсайхан нар нэр дэвшихээр мандатаа авчээ.
МАХН-ынхан "Сонгуулийн хувьсгалаас Хөгжлийн хувьсгал руу” уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд өрсөлдөх ажээ.
ЧОЙ