| |
Видео
Шинэ мэдээ
Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой
АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах гэж маш их мөнгө зарж байна. Хичнээн
тэрбумаар нь зарж байгаа нь Монгол улсад хамгийн том дарамт болж байна.
АСЕМ-ын уулзалтанд манайхны хорхойсоод байгаа цаад шалтгаан нь
Нэгдүгээрт: Эрх баригчид ОУ-ын байгууллагуудад нэр хүнд олж авах.
Магадгүй Ц.Элбэгдорж 2018 онд НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргыг
сонгох сонгуульд оролцох бэлтгэлээ хийж байна гэсэн хардлага байна.
Хоёрдугаарт: 2016 онд АН сонгуульд ялагдана. Лав л төрийн эрх барьж
галзуурдаг хөг өнгөрнө. Тиймээс АН-ын нэг хэсэг нь гадагшаа гарна.
Магадгүй НҮБ-ийн харьяа байгууллагуудад очиж орох гэж үзэх байх. Тийм
учраас нь АСЕМ-ийг яаран сандран хийж байна. Ард түмэн, эх түүх, газар
нутгаа барьцаанд тавьсан өрөө ингэж үр ашиггүй зарцуулахгүй байх ёстой
гэж үзэж байна. Хоёр, гуравхан хоногийн хугацаатай хурлын төлөө
Монголынхоо ард түмний хоолыг хасч, Улаанбаатар хотоос гар гэж хөөж байх
юм. Бид одоо нохой юм уу?, ирж байгаа тэр хүмүүс нь бурхан юм уу?
Үүнийг л ард түмэн минь үнэн зөвөөр ойлгоосой.