| |
Видео
Шинэ мэдээ
Үхрийн мах 325 төгрөгөөр өсчээ
Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7095 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8080 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 3.5 хувиар буюу 325 төгрөгөөр өссөн байна. Ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7800 төгрөг, харин "Макс” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9050 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.5 хувиар буюу 175 төгрөг, хонины цул мах 3.2 хувиар буюу 250 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин "Бөмбөгөр”, "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.