|
Видео

Шинэ мэдээ

Чамдаа

Насны ханиа гэж бодож, сэтгэлээ чамдаа дэлгэсэн юм
Нэгэн хайрын түүхийг чамтайгаа тэрлэж мөнхөрсөн юм
Хадтай газар ургах цэцэг шиг бардам явахдаа
Хайртаасаа хагацаж үзээд намар шиг гандана гэж бодсонгүй
Зуурдын зовлон зузаарч насны болж шуурахад
Жаазанд хийсэн зургийг чинь хадгаар дулаацуулна гэж санасангүй
Зовсон сэтгэл бороошиж зүрх живүүлж үерлэхэд
Жаргалтай инээдээ хэлхээд нулимсан сувс зүүсэн дээ
Зангаараа амрагаа санаад өнчин дэртэй үлдэхэд
Зулын гал өрөвдөөд толгой гудайн бөхөлзсөн дөө
Хоолойд тээглэсэн харуусал харганы өргөс мэт хатгахад
Хачин уйтай өдрүүд хаврын хавсарга шиг хуйларсан даа
Хөрөг нь л үлдсэн аавыгаа нэрлэж чадахгүй үр минь
Хэлд орох цагтаа чамайг л дуудаад уйлсан даа
Хамгийн хайртай хүн хажууд байхгүй нь харамсалтай
Мөнхийн энэ хорвоод мөнхөрч амьдрахгүй нь хяслантай
Гуйгаад аргадаад байхад аваад явсан бурхан даа
Хүсэхгүй дасахгүй байхад хүрээд ирсэн хагацал даа
Надтай үлдээч хонгор минь чамгүйгээр би хагдарна шүү дээ
Надтай үлдээч хайр минь чамгүйгээр би гансрана шүү дээ
Надтай үлдээч энхрий минь хэндээ би тунирхах вэ
Надтай үлдээч хань минь хэнийгээ ингэж дуудах вэ
Судсаар гүйх цус нь шороонд шингээд арилсан ч
Удмын тань үргэлжлэл үрс нь цэцэг шиг ургаад өндийнө дөө
Үлдсэн гэргий нь уйлахгүй ээ хатуу амьдралд сөхрөхгүй ээ
Үйлээ бараад дуусахаараа чамдаа очоод эрхэлнэ дээ

/ НОРА / 2014-10-08 /

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler