| |
Өмнөговийн МАН шинэ цагийн залуусыг дэмжинэ
Өмнөговь аймгийн МАН-ын хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан 02-р сарын 29-ний өдөр Даланзадгадад боллоо. Тус хуралдаанаар аймгийн намын хорооны дарга Н.Наранбаатарын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцээд хангалттай сайн гэж үнэлсэн байна. Мөн хэрэгжиж эхлээд байгаа сонгуулийн тухай хуулиар намынхандаа номын дуу сонсгожээ.
тэд удахгүй болох сонгуулиар ачааны хүндийг үүрч яваа залуучуудаа дэвшүүлэх, дэмжих асуудлыг хэлэлцсэн байна. Өөрөөр хэлбэл ирж яваа цагийн залуу лидерүүдээ дэмжих хэрэгтэйг тус хуралдаанд оролцсон намын хорооны гишүүд нь онцолсон аж. Тухайлбал, аймгийн МАН-ын хорооны дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхболд зэрэг шинэ цагийн улстөрч залуучуудаа намынхаа ирээдүйд ихээхэн хүч өгөх тулхтай залуус гэж үнэлж байгаагаа илэрхийлцгээжээ.
Мөн 80 аад оны залуусаа ч удахгүй болох аймгийн ИТХын сонгуульд түлхүү нэр дэвшүүлэх талаар яригдсан сурагтай байна. 2008 оноос хойш 8 н жил цөөнх байгаа МАН-ын хороо ард иргэдийн дунд нэр хүндтэй байна
Энэ бүхнээс харахад АН-ын засаглалын одоо үед аймгийн МАН-ын нэр хүнд өссөн нь ирэх сонгуулийн үр дүн сонирхолтой болгох төлөв харагдаж байна.
Монгол говь сонин