| |
Видео
Шинэ мэдээ
Нэг удаагийн цас ороход 30 тонн бодис ашиглах хэрэгтэй байдаг, гэвч...
Нийт
нутгаар их хэмжээний нойтон цас орсноор авто замын нөхцөл байдал
ихээхэн хүндхэн байна. Нийслэл хотод гулгаа халитаргаа ихэссэн эдгээр
өдрүүдэд албаны эх сурвалжийн ярьж буйгаар машины осол аваар эрс
нэмэгдсэн гэлээ.
Мөн
дээрээс нь гэмтлийн эмнэлэгт ирж буй явган иргэдийн тоо эрс нэмэгдэж
байгаа юм. Өвлийн авто замын халтиргааг арилгахын тулд 600-700 тонн цас
хайлуулах бодис, 200 метркуб элс, 50 тонн давс ашигладаг байна. Гэхдээ
тухайн үеийн байдлаас шалтгаалан энэ тоо бага зэрэг нэмэгдэж, хасагдан,
хэлбэлзэх тохиолдол гардаг. Өнгөрсөн жил бодис л гэхэд 700-н тонн
хэрэглэж гэнэ.
Нэг
удаагийн цас ороход 30тонн бодис ашиглах хэрэгтэй байдаг бол эдгээр
давснууд хаагуур цацагдаад байна ! Нэргэсэн хойно нь хашгирав гэгч болох
вий дээ. Хэдэн халтар төгрөг өөрсөддөө завшиж байна гэж хар толгойдоо
бодов ч хэчнээн хүний эрүүл саруул байдал, амь нас хохирч болохыг нэг
бодож үзээсэй дээ.
Э.Намуунзаяа