|
Видео

Шинэ мэдээ

Төр, нийгмийн зүтгэлтнүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа

Н.Лхагваа гавьяат барилгачин цол хүртэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан барилга, аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн юм.

Энэ үеэр барилгын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажиллаж байгаа барилгын зураг төслийн инженер "Өндөр буянт холдинг” компанийн зөвлөх Н.Лхагваад гавьяат барилгачин цол олгосон юм.

Н.Лхагваагийн хувьд 1975 оноос ажил амьдралынхаа гарааг эхэлсэн бөгөөд түүний гаргасан зураг төслөөр 40 гаруй барилга сүндэрлэж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн үед Нийслэлд баригдаж байсан төмс, ногооны зоорийг бүгдийнх нь зураг төслийг гаргаж барьж байжээ.

Монгол Улсын Гавьяат багш цолоор СБД-ийн 8-р хорооны иргэн, ахмад багш Сангаширийн Дамдинсүрэн, Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш Сандагийн Жамъянхорол нарыг,

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч, БХТН-ийн техникийн спортын төвийн ахлах дасгалжуулагч Шагдарсүрэнгийн Эрдэнэбилэгийг, "Хасу мега старс" клубын чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Баярсайханыг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, Пүрэвжавын Өнөрбат, Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, Доржсүрэнгийн Сумъяа нарыг,

Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн Агыпарын Бакейг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үнэн сонины гэрэл зургийн албаны сурвалжлагч Ноосонборын Бөхдамбий, Их засаг дээд сургуулийн багш, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа, Эрүүл идэвхтэй амьдрал клубын тэргүүн Жамбалын Цогтсугар нарыг,

Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор Сити дээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Жамъянгийн Цэцгээг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДБЭЧ-ын ерөнхий удирдаач Намхайн Буянбаатар, Хурд хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр, ХЦДБЧ-ын дарга Бадамдоржийн Ганхуяг нарыг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Баянзүрх дүүргийн Эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Загдын Оюунханд, Нэгдүгээр эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч Оргойн Сэргэлэн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбожавын Тунгалаг, Ховд аймгийн Мөст сумын сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Дамдиндоржийн Бямбахүү нарыг тус тус шагналаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler