| |
Айлгаж сурсан, хоноцын сэтгэлгээтэй автобус компаниуд
Өглөө ажилдаа ирэх хугацаанд хамгийн их стресст оруулдаг асуудал бол нийтийн тээврийн үйлчилгээ. Нийтийн тээврийнхэн нэг л биш ээ. Өнөөдөр тэдэнд хариуцлага, дэг журам, харилцааны соёл, аюулгүй ажиллагаа гэдэг зүйлээс нэгээхэн ч алга. Сүүлийн үед тэдний хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэж хүний амь нас хохирдог боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд гурван ч осол өдөр алгасалгүй гарч хүний амь нас эрсдэв. Дайн тулаантай газарт ч ийм харамсалтай үйл явдал гардаггүй болов уу.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн салбарт 21 аж ахуйн нэгж, компаниуд гэрээтэй ажилладаг аж. Эдгээр компаниудын мэдэлд 1050 автобус байдаг бөгөөд дээрх автобуснууд шугамын үйлчилгээ эрхэлж байна. Шугамын үйлчилгээ эрхэлж буй хувийн компаниуд өнөөдөр нийтийн тээврийн салбарыг элгээр нь хэвтүүллээ. Тэд өнөөдөр дуртай үедээ ажил хаяж сул зогсолт хийдэг болсон. Өнгөрсөн намраас эхлэн бөөнөөрөө ажил хаяж шантааж маягийн улс төр хийгээд амжсан. Автобус компаниуд ерөнхийдөө нэг л шаардлагыг тавьдаг. "Улаанбаатар смарт карт” компани орлогыг тухай бүрт нь олгодоггүйгээс цалингаа авч чадахгүй, шатахуун хүрэлцэхгүй байна хэмээн гомдоллоно. Тиймээс бид ажлаа хийж чадахгүй гээд л хаалга савж гардаг болоод удаж буй. Тэдний ийн эрх хүүхэд шиг, салбартаа хоноцын сэтгэлгээрээ хандах бүрт нь төр, засгаас буулт хийдэг. Иргздийнхээ эрх ашгийг бодон буулт хийх бүрт автобус юмпанийнхан улам л даварсаар байна.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 10 тэрбум 398 сая 574 мянган төгрөгийг автобус юмпаниудад хуваарилжээ. Дээр нь " Улаанбаатар смарт карт” компани нэг тэрбум төгрөгийг өөрсдөөсөө гаргаж автобус юмпаниудад хувиарилалт хийсэн гэж НЗД-ын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэлж байна. Тэгвэл одоогийн байдлаар нийслэлийн төсөвт ахмад настан, цэрэг, цагдаагийн байгууллагын албан хаагчдын унааны зардал гэж нийт 53 тэрбум төгрөг, дамжин суултын зөрүү мөнгө гэж 41 тэрбум төгрөгийг автобус юмпанийнханд хуваарилахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, бараг 100 тэрбум төгрөгөөр автобус юмпаниудыг "угжина” гэсэн үг. Эдийн засгийн хямралтай байгаа манай улсын хувьд энэ их мөнгө биш гэж үү. Гэтэл ийм их хэмжээний мөнгийг нийслэлийн төсөвт суутгачихаад иргэдээ зорчуулах нэрээр амь насыг нь хохироодог, картын системээр мөнгөө төлөхөөр кондуктор нь аппаратыг нь эвдэлж байгаад хулгай хийдэг, шатахуун хүрэлцэхгүй гэсэн хэрнээ жолооч нар нь шатахууны хулгай хийдэг ийм гажиг систем өнөөдөр нийтийн тээврийн салбарт ноёрхлоо тогтоож байна.
Нийтийн тээврийн салбарынхны энэ тогтолцоог яаралтай өөрчлөхгүй бол цаашдаа хэчнээн хүний амь нас хохирч, хэрэглэгч хаан нь биш боол байсаар байх уу. Ялангуяа нийтийн тээврээр зорчигч тээвэрлэдэг том оврын автомашины жолооч нарыг мэргэшүүлэх асуудал дээр анхаарал хандуулах цаг нь болсон байна.
Өнгөрсөн хугацаанд зам тээврийн осол хэргийн ихэнх хувийг нийтийн тээврийнхэн эзэлж байгааг албаны эх сурвалж хэлсэн. ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын тасгийн дарга, цащаагийн дэд хурандаа Р.Мөнхбаяр энэ тухай хэлэхдээ, "Сүүлийн үед жолооны курс төгсөгчдийн ердөө 30 хувь нь шалгалтдаа тэнцэж байна. Үүнээс том оврын автомашин жолоодох эрхтэй төгсөгчдийн тоо их цөөхөн. Бараг л шалгалтдаа тэнцдэггүй. Тэгсэн хэрнээ том оврын автобус, машин жолоодсон явж байдаг. Ямар шалгалт өгөөд, ямар журмаар ангилал даруулаад байгааг шалгах хэрэгтэй.
Бидний ажигласнаар тухайн жолооны курсийн захирлууц хууль бусаар ангилал даруулаад байна уу гэж хардаж байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд 240 орчим жолооны курс үйл ажиллагаа эрхэлж байгаагийн 110 нийслэлд, 130 гаруй хөдөө орон нутагт бий гэсэн судалгаа бий. Эдгээр жолооны курсууд жинхэнэ жолооч бэлтгэж байна уу гэдгийг шалгах цаг болсон. Ер нь жолооны курсууд албан ёсны вэб сайт ажиллуулж тухайн сайт дээрээ сонсогчдын дүнгийн жагсаалтыг бичих ёстой. Харамсалтай нь энэ асуудал ажил хэрэг болохгүй байна" гэсэн юм.
В.САРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/