|
Видео

Шинэ мэдээ

13-11-2019, 13:37

Шинжлэх ухааны шилдэг 20 зураг

Шинжлэх ухааны үндэслэлтэй гэрэл зургийн "Wellcome imege awards 2015” уралдааны шилдэг 20 зургийг уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Эх сурвалж www.wellcomeimages.org

Boll урт хошуут цох
Уралдааны хоёр дугаар байранд Boll урт хошуут цохыг ойроос харуулсан гэрэл зураг оржээ. Гэрэл зурагчин Danial Kariko энэ зургийг авахын тулд 10 гаруй шинжлэх ухааны музейгээр явж, дөрвөн камераар зэрэг авчээ
Хулганы бөөр
Хулганы бөөрийг хуваан харуулжээ. Гэрэл зургийг Жефферсон Браун, Роберт Марк, Брайн Жонс, Глен Prusky & Nazia Алам нар.
Зөгийний мэдрэлийн систем
Гэрэл зурагчин Альберт Cardona зөгийний мэдрэлийн системийн зургийг HHMI Janelia судалгааны төвд даржээ.
Гүүний хээл
Хээлтнэй гүүний 5 сартай хээлийг дэлгэн харуулсан энэхүү гэрэл зураг 2015 оны шилдгийн шилдэг шинжлэх ухааны үндэслэлтэй гэрэл зургаар шалгарсан юм. Гэрэл зурагчин Майкл Фрэнк энэхүү зургаа Лондон дахь хааны мал эмнэлгийн коллежийн Lanyon анатоми музейгээс авчээ.

"Wellcome imege awards 2015” –ийн шүүгч Focus сэтгүүлийн гэрэл зургийн редактор Жеймс Cutmore энэ зургийн тухай "Хээлтэй гүүний умайн зургийг авна гэдэг гайхалтай санаа гэж бид хувьдаа бодож байна. Хээлийг хараад миний сэтгэл их хөдөлсөн. Яагаад ч юм, харгис хэрцгий, гайхамшигтай гунигтай, талыг өгүүлсэн юм шиг санагдсан. Бас дэндүү нарийн мэдрэмжтэй гоё харагдаж байна. Энэ бол яахын аргагүй гайхалтай бүтээл" гэжээ.
Ногоон ялааны нүд
Шилдэг 20 зургааг гэрэл зургийн ном гаргасан байдаг. Тус номны хавтасыг гэрэл зурагчин Кевин Маккензийн дарсан ногоон ялааны нүдээр чимжээ.
Бөгтөр нуруу
Гэрэл зурагчин Марк Bartle, Кембрижийн Их Сургуулийн Эмнэлэгт энэ зургийг даржээ. Өндөр настай эмэгтэйн бөгтөр нурууг харуулсан энэ зураг яахын аргаггүй шилдэг.
Parasitoid соно
Гэрэл зурагчин Andrew Polaszek Байгалийн түүхийн музейгээс дарав.
Хүний бие, мах бодь
Гэрэл зурагчин Энтони Эдвард энэ зургийг Дублин эмнэлгийн дадлагажигч оюутнуудын хэрэглэдэг хүний биеийн анатомийн загвараас сэдэвлэн бүтээжээ. Гэрэл зурагт хүний бие мах бодь ямар чийрэг, гоо үзэсгэлэнтэй болохыг харуулсан байна.
Нано зүгээр тархи руу хатгах үед
Хүний тархи руу SEM нүүрстөрөгч бүхий нано зүүгээр хатгах үед, тархины гадаргууд ийм үзэгдэл болно. Гэрэл зурагчин Khuloud T. Al-Jamal, Serene Tay & Michael Cicirko нар.
Уушиг
Зурагчин Дэйв Farnham уушигны бодит хэмжээг 3D нелоноор бүтээж, зургийг нь даржээ.
Хулганы тархины гадаргуу
Лондонгийн их сургуулийн Профессор M. Hausser, Sarah Rieubland нарын авсан хулганы тархины гадаргууны зураг жинхэнэ урлагийн бүтээл шиг харагдаж байна.
Хүүхдийн эмгэгийг судлах багж
Манчестер Их Сургууль, Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний сантай хамтарч хүүхдийн эмгэгийг судлах багж бүтээжээ. Гэрэл зурагчин: Жералдин Томпсон
Хулганы титэм тархи
Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Luis de la Torre-Ubieta-гийн авсан зураг.
Хамелоны араг яс
Гэрэл зурагчин Sophie Regnault Tuatara төрлийн хамелоны арга ясны зургийг Microtomography-аар авчээ.
Эрүүл хүний тархи
Насанд хүрсэн эрүүл хүний тархины зургийг MRI буюу соронзон резонансын дүрслэлийн аргаар гарган авчээ. Гэрэл зургийг доктор Flavio Dell'Acqua.
Хулганы уушиг
Массачусетсийн Технологийн Институтийн ажилтан Gregory Szeto, Adelaide Tovar, Jeffrey Wyckoff нар энэ зургийг даржээ. Тэд хулганы уушигнаас эм гаргахаар ажиллаж байна.
Тоосонцороо ялгаруулах цэцэг
Гэрэл зурагчин Maurizio De Angelis-ний бүтээл.
Дархлаа устгагч, хавдар
Хүний биеийн дархлааг устгагч, хавдарын зургийг N. Dieckmann & N. Lawrence нар 3D хэлбэрээр авчээ
Муурны хэл.
Муурны хэлний хэсэг. Гэрэл зурагчин David Linstead
Сархинаг
Их Британы хааны мал эмнэлгээс гэрэл зурагчин Майкл Фрэнк энэхүү зургийг авчээ. Зурагт ямааны сархинагыг харуулсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.