| |
Видео
Шинэ мэдээ
НҮБ-ын индрээс Мисс А.Баярцэцэг илтгэл тавилаа
Австрийн Вена хотноо үргэлжилж буй "Эх дэлхийн мисс-2015”/"Miss Earth”/ шалгаруулах наадамд оролцож буй мисс А.Баярцэцэг "Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал”-тай холбоотой асуудлаар Ази тивээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавилаа.
Дэлхийн 95 орны гоо бүсгүй оролцож буй "Эх дэлхийн мисс 2015”-т А.Баярцэцэг үдшийн гоёлын даашинзын шалгаруулалтад тэргүүлсэн бол авъяасын үзүүлбэрээр шилдэг 12-т багтсан билээ.
Тэрбээр авъяасын төрөлд үндэсний этник бүжиг бүжиглэнгээ Монгол бичиг калиграфиар бичсэн нь олны таашаалыг хүртсэн юм.