|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр "Үндэсний хувцасны өдөр"

Өнөөдөр "Үндэсний хувцасны өдөр"

 

2006 онд анх Улаанбаатар хотноо "Дээлтэй Монгол наадам”-ыг "Монголын Аялал жуулчлалын холбоо”, "Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан.

Энэхүү наадам нь Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм. 

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 9-ний өдрийг "Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг цахимаар зохион байгуулж эхэллээ.

Өөрөөр хэлбэл цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge #Dancechance уралдааныг эхлүүлж байна.

Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021.07.09 – 2021.08.09 хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэн, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler