“ХҮРМЭН” ЭМИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Улсын байцаагчийн акт үйлдэн хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгууллаа.
Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, тус эмийн сангийн үйл ажиллагааг зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.
