|
Видео

Шинэ мэдээ

Монголчуудын 50 хувь нь илүүдэл жинтэй

Урьд цагт бол туранхай хүнийг хоол тэжээлийн дутагдалтай, ар гэрийнх нь амьдрал тааруу юм гэж үздэг байсан бол орчин цагт энэ бүхэн эсрэгээрээ эргэж, илүүдэл жинтэй, тарган хүний ар гэрт Засгийн газраас анхаарал тавихаар ажиллаж эхэлжээ.

Үүнтэй холбогдуулан Хоол хүнсний үндэсний хөтөлбөрийг баталлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд иргэдийн дунд судалгаа хийхэд, хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, манай улсын хүн амын 50 гаруй хувь нь илүүдэл жинтэй байгаагийн зэрэгцээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс шалтгаалсан өвчлөлийн асуудал хөндөгдөх болжээ.

Дээр нь нэг хүнд ногдох жимс жимсгэнэ, хүнсний ногооны хэмжээ олон улсын стандартын хэмжээнд хүрэхгүй байгаа бөгөөд хоолны хэмжээнээс илүү чанарт анхаарах хэрэгтэйг албаны эх сурвалж дуулгалаа.

Үнэхээр ч олон улсад ядуу өрх айл, хүмүүсийг таних хамгийн хялбар арга нь илүүдэл жин байдаг.

Манай улсын нийт хүн амын ихэнх хувь нь Улаанбаатар хотноо суурьшиж, амьжиргаагаа залгуулж байна. Мөн тэр бүр спортоор хичээллэж, байнгын хөдөлгөөн хийгээд байдаггүй. Харин сүүлийн үед залуу маань эрүүл мэнд, гоо зүйдээ анхаарч аэробик фитнэсс клубээр хичээллэх болсон. Ингэснээр манай улсын зах зээлд аэробик фитнэссийн клубууд хамгийн ашигтай ажиллаж чадаж байгаа.

Харин сүлжээний бүтээгдэхүүн борлуулдаггүй, үнэ төлбөргүй эрүүл зөв хооллолтын клубууд хэр олон байгаа бол? Ийм мэдээллийг үнэгүй авахын тулд интернэт орчноос олж авдаг. Гэвч хангалттай бус.

Нийслэлийн иргэд бид ажил гэрийн хооронд гүйсээр байгаад өөрсдийн хоол хүнсний мэдлэг, зөв зохистой хооллолтын талаар тэр бүр анхаараад байдаггүй. Өглөө хоосон гараад өдөр хальт хульт шарсан хуурсан хоол идэж, орой унтахын өмнө "чихэж чихэж” унтдаг. Энэ нь илүүдэл жин таргалалтын гол үндэс.

Мөн халаасан дахь хэдэн борынхоо хэмжээгээр идэх хоол хүнсээ цуглуулдаг. Амьдрал нь боломжийн айл өрхүүд зах зээлд арай өндөр үнэтэй органик хүнс ногоогоо илүү хэрэглэж байгаа бол, энгийн амьдралтай өрх мах, гурил, будаагаа хүнсний гол бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Иймд манай улсын Засгийн газар ирэх оны төсөвтөө хоол хүнсний чанарын асуудалд хөрөнгө гаргах гэж байгаад иргэд сайшаалтай хандаж байна.

Дашрамд дуулгахад, Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотын захиргаа өнгөрсөн жил "Your Weight In Gold” нэртэй энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж, жингээ хассан иргэн бүрээ хассан килограмм тутамд нь нэг грамм алт өгч урамшуулж байсан юм.

Б.Дэжид

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler