|
Видео

Шинэ мэдээ

“Эрдэнэс таван толгой”-н ажилтан өөрийгөө шатаахыг завдлаа

"Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл тус компанийн удирдлагуудыг хууль бусаар ажилтнуудаа өөр компанид шилжүүлэн, цомхотгож байгаа талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдсан байна.

Тэрээр "Манай компанийн удирдлагууд ажилчдаа шилжүүлэх гэрээг дур мэдэн хийж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Гэтэл одоо дахин 200 гаруй ажилтангаа цомхотгох гэж байна. Эдгээр ажлаас халагдаж байгаа хүмүүсийн өмнөөс харамсч байгаагаа илэрхийлэн хариуцлагыг нь биеэрээ үүрч төлөхөөр шийдсэн” гэж өөрлүүгээ шүдэнз зурсан байна.

Энэ үеэр тус газарт байсан иргэд ус цацан, хувцасааараа цохиж галыг унтраасан бөгөөд яаралтай тусламжийн төвийн машин түүнийг авч явсан байна.

Д.Жаргал

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.