|
Видео

Шинэ мэдээ

Н.Тавинбэхийг батламжуулахаар НИТХ албан бичиг хүргүүллээ

Н.Тавинбэхийг батламжуулахаар НИТХ албан бичиг хүргүүллээБагануур хотын захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос Н.Тавинбэхийг захирагчаар сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргаж, НИТХ-д батламжлуулахаар хүргүүллээ.  Уг албан бичигт 1994 онд баталсан Хот тосгоны захирагчийн сонгууль явуулах,  огцруулах тухай журамын 11-ийн 1, 24 хэсгийг үндэслэн тогтоосон байна. Багануур хотод бүртгэлтэй 19 мянган сонгогч бий.  Тэдний 10-11 мянган иргэн сонгуульдаа тогтмол оролцдог гэсэн судалгаа байдаг. Сонгуулийн нэгдсэн хороон дээр санал хураалтын дүнг нэгтгэхэд Н.Тавинбэх үнэмлэхүй ялалт байгуулж, 57.72 хувь, Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан байна. Н.Тавинбат нь ШУТИС-ийн цахилгааны инженерийн ангийг дүүргэсэн. 2008-2012 онд ИТХ-д МАН-аас Багануурын иргэдийн төлөөлөн сууж байжээ. Тэрбээр "Багануур энерги" компанийн захирал, 2013 онд Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ компанийн даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ компанийг амжилттайгаар удирдаж, Монросцветментийн 1.4 тэрбум төгрөгийн өрийг барагдуулсан байдаг. Тэрбээр "Багануур брендийг бүтээцгээе" уриатай мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцсон юм. Нутгийн зон олноо ажилтай, орлоготой байлгах нь түүний мөрийн хөтөлбөрийн цөм гэж ойлгож болно.

С.Пуужин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler