| |
Д.Даваасамбуу: Төрийн болон хувийн эрх ашиг тэнцвэртэй байх ёстой
Монгол Улсын Сангийн сайд асан, "Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн зөвлөх, нийгэм эдийн засаг судлаач Д.ДАВААСАМБУУТАЙ ярилцлаа.
-Юуны өмнө Монголын эдийн засгийн өсөлт хүн бүрт хүртээмжтэй байж чадаж байна уу. Танай төслийн багийнхан энэ талаар судал- гаа хийсэн гэсэн. Та энэ судалгааны үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Манай улсын эдийн засгийн хүртээмжтэй өсөлт уул уурхайг дагаж гарсан. Нөгөө талаар зөвхөн уул уурхай гэж туйлшралгүй бусад салбарыг ч хөгжүүлэх асуудал бидэнд чухал байна. Эдгээрээс олсон орлогоотэгш зөв хуваарилахад татварын бодлого гол үүрэгтэй. Бас хөгжиж байгаа орны хувьд хувийн хэвшлээ түлхүү дэмжих ёстой. 4-5 жилийн өмнө уул уурхайгаас орж ирсэн орлогоо нийтэд нь хавтгайруулан тараасан гээд шүүмжлэлтэй хандах зүйл ч бидэнд бий. Өнөөдрийн байдлаар уул уурхайн орлого өмнөхөөс мэдэгдэхүйц татар- сан. Тиймээс өнөөгийн хямра- лаас аль болох хохирол бага- тай гарахын тулд гадаад, дотоод нөхцөл бололцоогоо тооцох шаардлагатай байна. Үүний наад захын жишээ нь, хүртээмжтэй өсөлтийг тодорхойлох явдал юм. Тодруулбал, Оюутолгой төслийн үр өгөөж Ховд аймгийн нэг айл өрхөд хүртэж байна уу, үгүй юү гэдгийг тогтоох нь чухал. Бага боловч бэлэн мөнгө хэлбэрээр иргэн Дорж хувь хүртсэн байх ч юмуу өндөр хүчдэлийн шугам тэнд очиж, цахилгаанаар хангагдсан байх, суманд нь сургууль, цэцэрлэг шинээр барьж хүүхэд нь суралцах боломжтой болсон бол энэ нь хүртээмжтэй өсөлтийн үр дүн болох юм. Иймэрхүү байдлаар хүртээмжтэй өсөлт хүн бүрт хүрч байгаа сайн алхмууд байна. Үүнийг цаашид илүү үр өгөөжтэй болгохын тулд улс төрийн нэг концевцтой болох явдал чухал байгаа юм.
-Аль ч нам, эвсэл засгийн эрх барьсан бай өмнөх ажлаа тогтвортой, уламжлан үргэлжлүүлэх ёстой гэсэн үг үү?
-Тийм л дээ. Манай улсын төрийн гол хоёр хүчин Засгийн эрх ээлжлэн барихдаа нэг нь нөгөөгөө үгүйсгээд, өмнө хийж байсан зүйлийг нь зогсоогоод байдаг. Энэ нь хугацаа алдах явдал гарах юм. Тиймээс энэ байдлаа засч залруулж баймаар санагддаг. Ер нь хүртээмжтэй өсөлтийн стратеги гэж юу юм бэ, түүнд нь юуг хамруулах ёстой вэ, шалгуур нь юу байх юм бэ гэдгийг Азийн хөгжлийн банк манай Засгийн газартай хамтраад тодорхойлчихсон юм. Харин хэрэгжилт нь сүүлийн хоёр жилд нэлээд бодитой болсон гэж ойлгож болно. Түүнд түшиглээд бид судалгаа хийсэн. Үүнээс харахад судал- гаанд хамрагдагсдын олонх нь уул уурхайн хайгуул, ол- борлолт бараг л хэрэггүй гэж үзсэн байдаг. Энэ нь уул уурхайн орлого хүн бүрт тэгш хүртээмжтэй байж чадахгүй байгаатай л холбоотой. Тий- мээс Монголын контент буюу оролцоогоо сайжруулах шаардлагатай байна. Жишээ нь, Оюутолгойд дулааны ца- хилгаан станц бариад эрчим хүчээр хангахын оронд нэг нам нь гарч ирээд нам зогсоож байна шүү дээ. Иймэрхүү бай- дал гаргахгүй байвал сайнсан. Нөгөө талаар асар их зээл аваад хамаг ашгаа түүний хүү, өрийг дарахад зориулах нь. Энэ нь ашиг ногдох ор- логоо гадагш алдаад байна гэсэн үг. Үүнийг ард түмэн олж харчихаад дургүйцлээ илэрхийлж байна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш тэд Оюутолгой, Тавантолгойг явуу- лахгүй гээд байгаа юм биш. Гол нь уул уурхайн ашиглалт олборлолт нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, малын бэлчээргүй хүн зон нь нүүж суух газартай болж байгаад иргэд таагүй, шүүмжлэлтэй хандаж байгаа хэрэг.
Би Д.Дэмбэрэл даргын зөвлөх байхдаа Хятадын Шин- жаан, Уйгарын нутгаар явж үзсэн. Алтайн нурууны цаад талаар нүүрсний томоохон ордууд байдаг. Түүнийг ашиглаж эхлэхээсээ өмнө цахилгаан станц, авто болон төмөр замаа барьчихсан бай- сан. Үүний үрээр өртөг зардал нь хямдарч, өрсөлдөх чадвар нь дээшилдэг юм байна гэдгийг тэндээс харж байлаа. Түүнээс бид суралцах ёстой байж. Ийм байдлыг олон нийт илүү сайн харж, ойлгож шүүмжлэлтэй ханддаг болохыг бидний хийсэн судалгааны дүн харуулж байгаа юм.
-Үүнийг жирийн ард иргэд ойлгож мэдээд байхад манай хууль тогтоогч, шийдвэр гаргагчид олж харахгүй байна уу, эсвэл мэдэхийг хүсэхгүй байгаа юмуу гэдэг л сонирхолтой, бас хачин санагдаад байдаг юм. Та энэ талаар ямар санал бодолтой байдаг вэ?
-Эдийн засаг хөгжих гол нөхцөл нь төр, хувь хүний со- нирхол нэг төвшинд байхтай холбоотой байдаг. Төр да- вамгайлаад оролцоо нь ихсээд ирвэл хувийн хэвшил зогсчихдог талтай. Манайд зарим тохиолдолд ийм юм болоод төр алдаа гаргаад байна шүү дээ. Олон улсын байгууллагаас манай эдийн засгийн байдалд хийсэн дүгнэлтээс харахад дээрхийн адил шүүмжлэл хэлсэн байдаг. Тиймээс улс орны эрх ашигтай холбоотой асуудалд нам эвсэл, хувийн зүгээс ханддаггүй баймаар санагдаад байгаа юм. Аливаа асуудлыг хүн бүрт хүртээлтэй байх үр өгөөжөөр нь эрэмбэлж, Монголын гэх оролцоог байнга дээшлүүлж байх учиртай. Жишээ нь, уул уурхайн ашиглалт олборлолтын үед тэнд ажиллах боловсон хүчин, ин- женер техникийн ажилтнаа бэлдсэн байх шаардлагатай. Тэгэхгүй бол гадаадын нэг инженер ирж ажиллаад өндөр цалин хангамж эдлээд монгол хүнд хүртэх өгөөжийг аваад явчихна гэсэн үг. Цаашилбал, иргэдийн нийгмийн асуудлыг ч анхаармаар байгаа юм. Өндөр төлбөртэй эмчилгээ, сургалт ч үүнд хамаатай.
-Төсвийн зарцуулалт, сахилга хариуцлага гэж олон- таа ярьдаг боловч үүнийгээ биелүүлэхгүй байгаагаас эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төсвийн урсгал зардал хэтэрсэн, тэнцэл нь алдагдсан ийм нөхцөлд зээл тусламж хүсэх нь төдий л сайн арга биш. Түүний оронд санхүүгийн сахилга бат сайтай буюу авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж байгаа гэдгээ харуулж чадаж байвал дараагийнх нь бэлэн байж л байна. Харамсалтай нь, ма- най эрх баригчид үүнийгээ биелүүлэхгүй байгаагаас гадаадын хөрөнгө оруулалт татарч байгааг бүгд мэдэж байна. Уг нь "Чингис”, "Самурай” бондоор хөрөнгө босгохдоо төмөр зам, дулааны станц барина гээд зорилго нь тодорхой л байсан. Ха- рин түүнийгээ хийгээгүй, им- портыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ ч гэх шиг шал өөр зүйлд мөнгөө зарцуулаад, зам тавиад эхэлсэн биз дээ. Ийм байхад хэн итгэж найдан хөрөнгө оруулах юм бэ, ойлгомжтой шүү дээ.
-Хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд хүн бү- рийн хүчин зүтгэл хэрэгтэй нь тодорхой. Гэхдээ монгол хүний хөдөлмөрийн насыг уртасгах нь хэр оновчтой шийдэл байх бол. Та хувийн бодлоо хуваалцана уу?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэ- мэгдүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл хамрах хүрээ нь багасах магадлалтай. Нөгөө талаар тэтгэвэрт гарах насыг уртасгахад буруу юм байхгүй шиг. Гэхдээ цаг үе мөн эсэхийг бодох л ёстой байх. Дэлхий нийтийн хандлагыг дагаад хэдэн жилийн дараа эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэврийн насыг уртасгаж, харьцааг нь ойртуулахад болохгүй гэх газаргүй.
Д.Мөнхжаргал