![]() |
Видео
Шинэ мэдээ
2-04-2025, 12:34
31-03-2025, 21:49
31-03-2025, 09:41
31-03-2025, 09:40
29-03-2025, 13:31
27-03-2025, 20:04
27-03-2025, 09:11
26-03-2025, 17:51
26-03-2025, 17:40
26-03-2025, 10:58
25-03-2025, 17:43
24-03-2025, 19:03
Маргаашнаас зарим нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ

Энэ сарын 20-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
Тиймээс ард иргэд анхаарал болгоомжтой байж хөдөө явахдаа бэлтгэлтэй явахыг анхааруулж байна. Мөн малчид малаа бэлчээрлүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг холбогдох газраас санууллаа.
