|
Видео

Шинэ мэдээ

"Гал үндэстэн"-ий Ц.Мөнхбаярыг Өршөөлийн хуулиар суллахыг шаардав

"Гал үндэстэн” холбооныхон одоогоос хоёр жилийн өмнө есдүгээр сарын 16-нд урт нэртэй хууль Монголын байгаль, орчныг сүйтгэж, мөхөхөд хүргэсээр байгааг эсэргүүцэж байсан билээ.

Үүний улмаас төрийн ордны хашаанд буу агсаж халдсан гэх хэргээр "Гал үндэстэн’’ холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар нар одоог хүртэл хоригдсоор байгаа билээ. Тэд Өршөөлийн хуулиар суллагдах эсэх нь тодорхойгүй байгаа.

Иймээс иргэний нийгмийн байгууллагууд тэднийг суллахыг шаардаж байгаагаа өчигдөр мэдээллээ. Мөн хоригдож байсан хүмүүсээс эрүүл мэндээрээ хохирч хоёр нь хорвоог орхисон бөгөөд одоогоор хоёр хүний биеийн байдал хүндхэн байгаа аж.

Э.Чимэг

Эх сурвалж: "Монголын Үнэн”сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler