![]() |
Видео
Шинэ мэдээ
Намрын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ

Ингээд танд дараах долоон дүрмийг танилцуулъя.
Юуны түрүүнд Та: - Нүүр болон биеийн арьсанд зориулсан гуужуулагчийг хэрэглэ. Гуужуулагч нь арьсны гуужсан гадаргууг гүн цэвэрлэж өгнө. - Мөн SPF нарны хамгаалалттай тосыг үргэлжлүүлэн хэрэглэ. Эдгээр тос нь ямар ч үед таны гарын доор бэлэн байх хэрэгтэй. - Арьсаа сүүн шингэн болон биеийн бальзамаар тордож арчил. Хүйтэн сэрүүн цаг агаартай болж буй намар цагт энэ маш чухал арчилгаа шүү. - Гарын арьсаа тусгайлан арчлахаа хэзээ ч мартаж болохгүй - Халуун ванн эсвэл шүршүүрт удаан хугацаагаар орохгүй байхыг зөвлөж байна. Энэ нь таны арьсыг улам хуурайшуулдаг гэдгийг санаарай. - Кофеин болон алкоголийн хэрэглээг аль болох багасгахыг хичээ. - Үнэртэн, сүрчгийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Ямар ч үнэртэн найрлагандаа спиртын хольцтой байдаг тул арьсыг хуурайшуулахаас гадна үйлчлил нь гарахгүй уддаг.
