| |
Улаанбаатарт 23 хэм дулаан байна
Баруун болон зүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн баруун, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.