|
Видео

Шинэ мэдээ

Зуны тэмцээний нээлтийн өдөр хоёр озэки өвдөг шороодов

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны тэмцээн эхэллээ.

Өчигдөр эхний өдрийн барилдаан болоход ёкозүна Хакухо комүсүби Такарафүжиг, ёкозүна Харумафүжи комүсүби Миёогирюүг, ёкозүна Какүрюү сэкиваки Ичиножёог, озэки Кисэносато м-Точиношинг, озэки Тэрүнофүжи м-Аояамаг давсан юм.

Харин озэки Гоэйдо м-Таяасүд, озэки Котошёогикү м-Саданоүмид унасан байна.

 

Манай бусад бөхчүүдийн хувьд Тамаваши Гагамарюүг давж, Кёкүшюүхо Токүшёорюүд, Кёкүтэнхо Эндод, Сэйро Кагаминод өвдөг шороооджээ.

Харин өнөөдөр нагоя башёгийн хоёр дахь өдөр дээд хэсгийн бөхчүүдээс Хакухо-Такаяасү, Харумафүжи-Точиношин, Какүрюү Саданоүми, Кисэносато-Точиозан, Котошёогикү-Миёогирюү, Гоэйдо-Такарфүжи, Тэрүнофүжи-Икио, Ичиножёо-Аояама нар хоорондоо оноолт таарчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler