|
Видео

Шинэ мэдээ

Беларусын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч  энэхүү уулзалтын  үеэр "Эрхэм Ерөнхийлөгч тантай уулзах боломж олдсонд миний бие туйлын их баяртай байна. Манай хоёр орны харилцаанд сүүлийн үед гарч буй гурван амжилтын талаар дурдъя гэж бодож байна.

 2013 онд Беларусь Улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан. 2014 онд Беларусь улс Монголд Элчин сайдын яамаа нээсэн. Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс өнгөрсөн хугацаанд гурван удаа амжилттай хуралдаж, хоёр талын асуудлыг ярилцлаа. Беларусь, Монгол хоёр улсад  адил төстэй талууд бий.

Манай хоёр улс хоёулаа далайд гарцгүй,  цөмийн зэвсэггүй. Мөн зах зээлийн эдийн засаг руу хамтдаа шилжсэн. Хоёулаа том гүрнүүдийн дунд байдаг. Ийм адил талууд байгаа юм. Манай хоёр орны харилцааг идэвхжүүлэх давуу талууд байна. Монголчуудын хөдөө аж, ахуйн салбарт хэрэглэдэг "Беларусь 80” гэдэг трактор байдаг. Авто тээврийн салбарт МАЗ самосвал машиныг хүмүүс мэднэ. Мөн уул уурхайн салбарт БЕЛАЗ самосвалыг мэддэг. Нэг үе Монгол айл, өрх бүрт "Минск” гэдэг хөргөгч байдаг байсан. Мөн малчид "Минск” мотоциклийг их өргөн хэрэглэдэг байлаа. Энэ мэт давуу талууд байдаг. Азийн орнуудаас Беларусь Улсын бүтээгдэхүүнийг хамгийн сайд мэддэг орон бол Монгол юм.

Ингээд манай талаас хэд хэдэн харилцааг хөгжүүлэх хүсэлттэй байна. Беларусь бол Евразийн эдийн засгийн холбоог үндэслэгч орон. Тийм учраас энэ комиссыг даргалдаг танай орноор дамжуулан бусад оронтой харилцахыг хүсч байна.

Цаашид Монгол, Беларусийн хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарт улам баяжуулан хөгжүүлэх нөөц бололцоо бий” гэлээ.

Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко "Монгол Улсын Ерөнхийлөгч таныг би телевизээр олон удаа харж, олон удаа таны тухай сонсч байсан. Өнөөдөр ийнхүү нүүр учран уулзаж байгаадаа баяртай байна. Энэ уулзалтаар бид цаашдын харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар ярилцах боломж нээгдэж байна. Хоёр талын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн машин механизм нйилүүлэх болон бусад чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий” хэмээв.

Эх сурвалж: http://president.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler