|
Видео

Шинэ мэдээ

Ирэх сарын 6-наас угсраа автобус үйлчилгээнд гарна

Угсраа автобус үйлчилгээнд гарахтай холбогдуулан эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлууд хийсэн байна. Ирэх сарын 6-наас угсраа автобус үйлчилгээнд гарна. Нэг нь 300 гаруй сая төгрөгний үнэтэй 20 угсраа автобусыг Беларусь улсын "Маз" компаниас авсан. Одоогоор Монголд 17 нь орж иржээ. Гурав нь замдаа яваа юм байна. Угсраа автобус үйлчилгээнд гарч эхэлснээр Улаанбаатар хотын нийтийн тээвэр хөгжил шинэ түвшинд гарч ирнэ гэж хотын удирдлагууд мэдэгдлээ. Учир нь энэхүү автобус ОХУ, Беларусь зэрэг улсын нийтийн тээвэрт явдаг гэлээ. Удахгүй дахин Өмнөд Солонос улсад үйлдвэрлэсэн тролейбусууд ч шинээр орж ирэх юм байна. Эдгээр автобуснууд  халуун хүйтэн тохируулдаг тохируулагчтай тул зорчигчдод тав тухтай ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.