| |
Видео
Шинэ мэдээ
Ч.Сайханбилэг, Ц.Жадамбааг АТГ шалгаж эхэллээ
Шинэчлэлийн
засгийн газрын ганц дөнгүүр ажил нь ТҮЦ машин байсан байж болно. Яагаад
гэвэл Ерөнхий сайд мэдээллийн технологийн салбарт мөнгө хайрлаж
байгаагүй бөгөөд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах зарим
тохиолдолд боломжтой зүйлсээ Монголд хийх тухай ажлыг илтэд дэмжиж
байгаа нь олон нийтэд харагддаг билээ.
Гэтэл
сайны хажуугаар саар гэгчээр ТҮЦ машины цаана мөнгө төгрөгтэй холбоотой
асуудлууд босч ирсэн байна. Үүнийг зарим иргэдийн хүсэлтээр АТГ шалгаж
зөрчил дутагдал байгааг илрүүлсэн бөгөөд авилгалын асуудлууд байж
болзошгүйг анхааруулж яаралтай арга хэмжээ авахыг үүргэдсэн байна.
Ерөнхий сайдын итгэл хайрыг даагаагүй эдгээр дарга нарт хариуцлага
тооцох нь ч лавтай.
Гэвч удахгүй ТҮЦ машины асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа нарыг шалгаж хорьж цагдаад эхэлвэл гайхах зүйлгүй ажээ. Учир нь тэдэнд АТГ анхааруулж сануулсан байгааг албан бичигнээс харж болж байна.
tsag