|
Видео

Шинэ мэдээ

Лениний музейн шүүх хурал хойшлогджээ

Лениний музейн шүүх хурал хойшлогджээХуучнаар Лениний музей буюу Үлэг гүрвэлийн төв музейн барилга, газрыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх шүүх хурал гурав дахь удаагаа хойшилжээ.

 

Тодруулбал, уг шүүх хурал өнөөдөр 16.30 цагт Иргэний хэргийн нэгдүгээр шүүх дээр болж МАН-ын хүсэлтээр 3 дахь удаа хойшилсон байна.

 

. Шүүх хуралд нэхэмжлэгч тал, мөн гуравдагч этгээд н.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүрэлцэн ирсэн байсан ч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид намын ажлаар хөдөө орон нутагт шүүх хурлын өдрийн өглөө томилолтоор ажиллах болсон тухайгаа дурьдсан бичиг, нотлох баримтыг ирүүлсэн гэнэ. Иймд  шүүгч шаардлага хангахгүй баримт ирүүлсэн, шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж дүгнэсэн байна.

 

МАН төлөөлөгчөөрөө дамжуулж өмгөөллийн туслалцаа авах хүсэлтийг шүүхэд тавьсныг хүлээн авч ирэх долоодугаар сарын 08-ны өдөр дараагийн шүүх хурлыг товлож, дахин хойшлуулах боломжгүйг МАН-д сануулжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler