| |
Цахимаар газар өмчлөх 3-р ээлжийн бүртгэл баасан гарагт дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.
Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр дуусна. З дугаар ээлжээр дараах 11 байршилд иргэдийг бүртгэж байна.
1. Сонгинохайрхан, Шижирийн хөндий
2. Сонгинохайрхан, Шижир уул
3. Баянзүрх, Улиастайн бага ам
4. Баянзүрх, Богдын давааны ам
5. Хан-Уул, Улаан овоот
6. Хан-Уул, Улаан овоот
7. Налайх, Нисэх хотхон
8. Багануур, Булагтай
9. Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг
10. Багануур, Тариан булаг 2-р хэсэг
11. Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг
Иргэд бүртгүүлэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mnсайтуудад хандах боломжтой. Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой.